Хүүхдийг судлах арга зүй

Хүүхдийн оюун ухааны түвшинг судлах аргачлал.

Судалгааны зорилго   

       Сургуулийн бага насны хүүхдийн оюун ухааны хөгжлийг одоогийн түвшинг илрүүлж, ерөнхий чиг баримжаа авахад энэ арга зүйг хэрэглэх боломжтой.

Сорилын зохиомжийн онцлог 

      Энэхүү сорил нь Оросын холбооны улсын шинжлэх ухааны академийн сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан, сэтгэц оношлогоонд түгээмэл хэрэглэгддэг ШТУР буюу сурагчдын оюун ухааны сорил бага ангийн сурагчдыг оношлоход зориулсан хубилбар юм. Бага ангийн сургалтын хөтөлбөрийн ерөнхий агуулгыг харгалзан үзсэний үндсэн дээр боловсруулсан 4 дэд сорилтой.

·        1-р дэд сорил  - туршигдагчийн мэдлэгийн ерөнхий төвшин, юмс үзэгдлийн гол ба гол бус шинж чанарыг олж тогтоох чадварыг тодорхойлох.

·        2-р дэд сорил – юмс, үзэгдлийг түүний холбогдох анги, бүлэг төрөл хэсгүүдэд хамруулан ангилах сэтгэхүйн үйлдлийн төвшинг судлах.

·        3-р дэд сорил – ухагдахуун хоорондын логик хамаарал холбоог илрүүлэх, үзэгдэл юмсын ижил төстэй ба ялгаатай талыг тодруулах сэтгэхүйн харьцуулах, жиших үйлдлийн төвшинг тодорхойлох.

·        4-р дэд сорил – хийсвэрлэх, ерөнхийлөн дүгнэх чадварыг оношлох зориулалтаар боловсруулагдсан байна.

Судалгаа явуулах заавар :

        Судалгааг ганцаарчилсан хэлбэрээр явуулбал илүү тохиромжтой. Учир нь сорилын даалгаврыг гүйцэтгэж байгаа байдал, гаргасан алдааг хянахад хялбар дөхөм байна. Туршигч сорилын даалгавар ба зааврыг хүүхдэд танилцуулна. Туршигдагч сорилын заавартай бүрэн танилцаж, ойлгосны дараа даалгаврыг гүйцэтгэж эхэлнэ.

1-р дэд сорилын гүйцэтгэх заавар ба жишээ.

          Өгүүлбэр дутуу бичигдсэн байна. Хаалтанд байгаа үгнээс тохирох үгийг цэгийн оронд нөхөж бичнэ. Жишээ нь: хамгийн цэнгэг нуур.............../ Хөвсгөл, хар ус, Буйр, Хяргас,Тэлмэн /. Цэгийн оронд тохирох үг бол Хөвсгөл. “хамгийн цэнгэг нуур бол Хөвсгөл мөн” гэж бичнэ.

Сорилын даалгаврууд:

1.     Гутал.....................байдаг. /үдээс, гархи, ул, оосор, товч/

2.     Хамгийн том гол бол................../ Онон, Хэрлэн, Сэлэнгэ, Орхон, Туул /

3.     Говийн бүсэд....................амьдардаг. / гахай, буга, хандгай, хулан, далайн хав /

4.     Жил..........сартай. / 24, 3, 12, 6, 7/

5.     Ус..........байдаг. /тунгалаг, хүйтэн, шингэн, цагаан, амтлаг/

6.     .........бол өвлийн сар юм. / ес, арав, хоёр, арван нэг, гуравдугаар сар/

7.     Мод..........байдаг. / навч, цэцэг, үр, үндэс, сүүдэр/

8.     Бодис төлөвтэй..............байна. /хатуу, хүйтэн, хүнд, зөөлөн, гашуун/

9.     Монгол улсын нийслэл.......юм./ Парис, Москва, Лондон, Улаанбаатар, София/

10.                        Дүрс......хэлбэртэй байдаг. / цэг, шулуун, гурвалжин, урт, эзэлхүүн/

2-р дэд сорилыг гүйцэтгэх заавар ба жишээ.

       Таван үг өгөгдсөн байна. Тэдгээрээс 4 нь ерөнхий шинж тэмдгээрээ хоорондоо холбоотой бөгөөд 5 дахь үг нь тэдгээртэй холбогдохгүй. Тэр үгийг олж доогуур нь зурна. Жишээ нь: таваг, аяга, ширээ, сав, гүц, 1, 2, 4, 5-р үг сав суулгыг илэрхийлэх учраас энэ ангилалд хамаарна. Харин 3-р үг модон эдлэлийн төрөл учраас энэ ангилалд орохгүй бөгөөд доогуур нь зурна.

Сорилын даалгаврууд:

1.     Яргуй, жамъян мядаг, сарнай,хонхон цэцэг, ямаахай

2.     Хүүхэлдэй, бамбарууш, элс, бөмбөг, хүрз

3.     Барилга, байшин, гүүр, гэр, майхан

4.     Тайлбарлах, харьцуулах, тодорхойлох, үлгэр, шалгах

5.     Аарц, хуш, гацуур, нарс, монос

6.     Дугуй, гурвалжин, шоо дөрвөлжин, шулуун, тэгш өнцөгт

7.     Тахиа, нугас, хун, галуу, ангир

8.     Тоо, хуваах, хасах, нэмэх, үржүүлэх

9.     Хөгжилтэй, уйтгартай, ууртай, амтлаг, эргэмзэмтгий

10.                        Бороо, цас, мөндөр, хяруу, салхи

3-р дэд сорилыг гүйцэтгэх заавар ба жишээ.

         Гурван үг өгөгдсөн байна. 1 ба 2-р үгийн хооронд ямар нэгэн зүй тогтол хамаарал холбоо бий. Тэдгээрийг харьцуулан жиших замаар 3-р үгтэй холбогдох үгийг хаалтанд байгаа үгнүүдээс сонгож доогуур нь зурна. Жишээ нь: ой-мод=номын сан...? /цэцэрлэг, хашаа, хот, ном, театр / Зөв хариулт ном учраас энэ үгийн доогуур зурна.

Сорилын даалгаврууд:

1.     Өргөст хэмх-ногоо     Хонхон цэцэг-..................................?

/сарнай, цэцэрлэг, цэцэг, газар, хорт ургамал/

      2.   Багш-сурагч     Эмч..............................?

             /өвчтөн, термометр, тасаг, шагнал, өвчин/

      3.   Талбай-лууван   Хүлэмж........................?

             /хашаа, худаг, сандал, улаан лооль, цэцэг/

      4.   Цэцэг-ваар    Шувуу..........................?

            /хошуу, цахлай, үүр, өндөг, өд/

      5.   Бээлий-гар    Гутал.............................?

            /оймс, ул, савхи, хөл, сойз/

      6.   Харанхуй-гэрэлтэй    Нойтон..............................?

            /нарлаг, хуурай, халуу, хүйтэн, гулгамгай/

      7.   Цаг-хугацаа   Термометр...........................?

            /шил, хэм, өр, өвчтөн, эмч/

      8.   Машин-мотор   Сэлүүр.................................?

            /гол, далайчин, намаг, далбаа, долгион/

      9.   Сандал-мод   зүү...........................?

            /хурц, нарийнхан, өнгөлөг, богинохон, ган/

     10.  Ширээ-бүтээлэг   Шал......................?

            /мод, хивс, тоос, самбар, хадаас/

4-р дэд сорилыг гүйцэтгэх заавар ба жишээ.

        Хос үг өгөгдсөн байна. Эдгээрт ерөнхий нэг нэр оноож өг. Жишээ нь: өмд-цамц - хувцас гм.

 Сорилын даалгаврууд:

1. Шүүр-хүрз-              ?

2. Алгана-зурхай-              ?

3. Өвөл-зун             ?

4. Өргөст хэмх-улаан лооль-          ?

5. Алтан гагнуур- нохойн хошуу-       ?

6. Авдар-ор          ?

7. Заан-шоргоолж-         ?

8. 8 сар- 9 сар-         ?

10. Мод- цэцэг-        ?                                                                      

Сорилын түлхүүр:

1-р дэд сорил: 1. Ул                              6. 2-р сар

                         2. Сэлэнгэ                      7. Үндэс

                         3. Хулан                         8. Хатуу

                         4. 12                                9. Улаанбаатар

                         5. Шингэн                      10. Гурвалжин

2-р дэд сорил:  1. Ямаахай                    6. Шулуун

                          2. Элс                            7. Тахиа

                          3. Гүүр                          8. Тоо

                          4. Үлгэр                        9. Амтлаг

                          5. Монос                      10. Салхи

3-р дэд сорил:  1. цэцэг                         6. Хуурай

                          2. Өвчтөн                     7. Хэм

                          3. Улаан лооль            8. далбаа

                          4. Үүр                          9. Ган

                          5. Хөл                         10. Хивс

4-р дэд сорил:  1. Ажлын багаж          6. Гэрийн тавилга

                          2. Загас                         7. Амьтад

                          3. Жилийн улирал       8. Зуны сарууд

                          4. Хүнсний ногоо        9. Байгалийн гамшиг

                          5. Эмийн ургамал       10. Ургамал

                                       Сорилын үр дүнг боловсруулах журам:

1 дэд сорил

       Сурагчдад сорилын даалгаврыг гүйцэтгэж дуусмагц, туршигч яагаад?, ямар учраас гэсэн асуултыг тэдэнд тавина. Хэрвээ сурагчид сорилын даалгаврыг үнэн зөв тайлбарлавал асуулт бүрт 1 оноо, харин тухайн сурагчийн хариулт зөв боловч, оновчтой тайлбар хийж чадаагүй бол 0,5 гэсэн оноо тус тус өгнө.

2 дэд сорил

       Сурагчийн хариултыг үнэлэх журам өмнөх сорилтой адил байна. Харин бага ангийн хүүхдийн хувьд хийсвэрлэх, нэгтгэн дүгнэлт хийх, оюун ухааны ерөнхий чадвар бүрэн төлөвшөөгүй байдаг учраас 7, 8, 9, 10-р даалгаврын хариултыг заавал тайлбарлуулах шаадлагагүй.

3 дэд сорил

       Зөв хариулт бүрт 1 оноо өгнө. Сурагчид сорилын даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байвал дөхүүлэх, туслах асуултыг туршигчид тавьж болно. Туршигчийн дөхүүлэх асуултын тусламжтайгаар зөв хариулсан бол 0,5 оноо өгнө.

4 дэд сорил

       Зөв хариулт бүрт 1 оноо өгнө. Мөн сурагчийн хариулт төдийлөн оновчтой биш боловч гол утга санааг гаргаж чадсан бол 0,5 оноог өгнө. Хэрвээ сурагч буруу хариулбал дахин бодох хугацаа өгч болно: туршигч сорилын 4-р даалгаврыг гүйцэтгэх үед сурагчдад  дөхүүлэх асуулт тавихгүй.

       1/  Дэд сорил тус бүрээр туршигдагчийн авсан нийт оноог тооцож гаргана. Өгөдсөн даалгаврыг бүгдийг зөв хийсэн тохиолдолд сурагч 40 оноо авна.

       2/ Тухайн сурагчийн оюун ухааны хөгжлийн төвшинг дараах жишиглэлээр  оношилж  дүгнэлт хийнэ.

Оюун ухааны хөгжлийн түвшний жишиглэл

32- дээш оноо авсан бол 4-р түвшин

26,5-31,5 оноо авсан бол 3-р түвшин

20-25,5 оноо авсан бол 2-р түвшин

19,5-с доош оноо авсан бол 1-р түвшинд хамрагдана.

Хүүхдийн тогтоолтын хэв шинжийг судлах арга

Судалгааны зорилго: Тухайн сурагчид зонхилон илрэх ой тогтоолтын хэв шинжийг тодорхойлох

Ашиглагдах хэрэглэгдэхүүн: Утгын холбоогүй 10 үгнээс бүрдсэн 4 эгнээ хүснэгтийн бэлтгэсэн байна. Ингэхдээ 2 ба 4 эгнээний үгийг тодоор бичнэ.

Судалгааг явуулах журам: Туршилтыг ганцаарчилсан ба хэсэгчилсэн хэлбэрээр явуулж болно.Судалгааг 4 үе шаттай явуулах бөгөөд судалгааны хоорондох зай 10 минут орчим байна.

Нэгдүгээр үе : Туршигч эхний эгнээний үгийг 3 секундын зайтайгаар уншиж сонсгоно.Туршигдагч 1-р эгнээний 10 үгийг сонсоод, тогтоосон үгээ дэвтэртээ бичнэ.

Хоёрдугаар үе : Туршигч 2-р эгнээний 10 үгийг 30 секундын хугацаатайгаар харуулаад, тогтоосон үгээ дэвтэртээ бичнэ. Туршигдагч өгсөн хугацаанд бүх үгийг амжиж харж тогтоохыг эрмэлзэнэ.

Гуравдугаар үе: Туршигч 3-р эгнээний үгийг 3 секундын зайтайгаар уншиж сонсгох ба туршигдагчид тэдгээрийг гараараа агаарт нэгэн зэрэг давтан бичнэ. Туршилт дуусмагц тогтоосон үгээ дэвтэртээ бичнэ.

Дөрөвдүгээр үе: Туршигч 4-р эгнээний 10 үгийг харуулж, мөн зэрэг уншиж сонсгоно.Судалгаанд оролцож байгаа хүүхэд тэдгээрийг амандаа давтан хэлж, агаарт гараараа бичнэ. Туршилт дуусмагц тогтоосон үгээ дэвтэртээ бичнэ.

Судалгааны хүснэгт 1:

Сонор

Хараа

Хөдөлгөөний ой

Холимог ой

Алим

Харандаа

Хавар

Айраг

Бөмбөр

Бороо

Хөрөө

Сандал

Тагтаа

Самбар

Онгоц

Шүүдэр

Ааруул

Тахиа

Монос

Сонгино

Хонжоо

Тараг

Нугас

Гоожуур

Сүүдэр

Шугам

Бууз

Бургас

Ундаа

Мөхөөлдөс

Таваг

Ангир

Мөндөр

Бөмбөг

Сэрээ

Мойл

Дэвтэр

Бялзуухай

Шуудай

Намар

Тармуур

Хөгжим

Аяга

Тоолуур

Судалгааны үр дүнг боловсруулах:

1/ Зөв тогтоосон үгийн тоог эгнээ бүрээр тооцон гаргаж, судалгааны хүснэгтэд тэмдэглэнэ.

Судалгааны хүснэгт 2:

Судлуулагчын нэр

Сонор

Хараа

Хөдөлгөөн

Холимог

A

C

A

C

A

C

A

C

Дорж

2/ Тогтоолтын коэффициентийг тооцох замаар тухайн сурагчид зонхилон илрэх ой тогтоолтын хэв шинжийг тодорхойлж, энэхүү онцлогыг сургалтын явцад харгалзан үзэх асуудлыг дүгнэлт хэсэгтээ оруулж өгсөн байна.

3/ Тогтоолтын коэффициентийг дараах томъёог ашиглан бодож гаргана.Үүнд: C=A/10

A-эгнээ бүрээс зөв тогтоосон үгийн тоо

10-эгнээ бүрд өгөгдсөн үгийн тоо

C-тогтоолтын коэффициент

Судалгааны зорилго:Түр зуурын ойн багтаамж болон сжргжжн санах процессын хөгжлийн төвшинг тодорхойлоход чиглэнэ.

 Ашиглагдах хэрэглэгдэхүүн: Туршилт явуулахад зориулсан бэлтгэсэн тусгай тоо бүхий матрицыг бэлтгэсэн байна.

4 3 2 8 2 3 6 5 9 1

7 5 7 6 9 5 9 0 8 5

6 3 0 7 6 9 1 0 9 1

7 4 1 7 5 3 9 1 3 4

6 1 7 6 9 5 8 5 9 0

0 7 6 3 2 6 3 8 2 9

8 0 0 3 2 1 5 4 9 5

6 5 4 4 3 8 8 3 1 3

7 2 4 1 0 6 2 3 7 1

3 1 0 1 3 4 0 6 5 1 

Туршилт судалгааг явуулах журам: 1 эгнээндээ дурын тоог санамсаргүй дарааллаар байрлуулсан нийт 10 эгнээ тоог туршигдагч хүүхэд ээлж дараалуулан харуулна.1 эгнээндээ тоог дунджаар 30-40 секундын хугацаанд харуулна. Туршигдагч тэдгээрийг анхааралтай харж, тогтоохыг хичээнэ.Ингэхдээ харуулсан тооны дарааллын дагуу тэдгээрийг сэргээн санаж хэлэх ёстой.Туршилтыг эгнээ бүрээр 10 удаа давтан явуулна.Эхний удаа танилцуулах сорил явуулж болно.

Туршигдагчдад өгөх заавар: “Би чамд дурын 10 тоог санамсаргүй байрлуулсан 1 эгнээ цифрүүдийг богино хугацаанд  харуулж , чи тэдгээрийг  тогтоох зорилгоор анхааралтай хараарай.Туршилт дуусмагц тогтоосон тоонуудаа үзүүлсэн дарааллын дагуу сэргээн санаж хэлээрэй.Зааврыг ойлгосон уу? За эхэлье”

Туршилтын үр дүнг боловсруулах:

1/ Зөв ба алдаатай сэргээн санасан нийт тоог эгнээ бүрээр тооцож дунджийг гаргана.

2/ Дараалал  буруу боловч зөв сэргээн санасан тооны дунджийг эгнээ бүрээр тооцоно.

3/ Дарааллын дагуу зөв нийт тооны дунджийг эгнээ бүрээр тооцож гаргана.

Үүний дараа судалгаанаас гарсан үр дүнгээ хүүхдийн ойн багтаамжын дундаж үзүүлэлттэй харъцуулж дүгнэлт бичнэ.Сэргээн саналтын дундаж үзүүлэлт тухайн хүүхдийн ойн багтаамжыг илэрхийлж байгаа юм. Хүүхдийн насны онцлогоос шалтгаалан тэдний ойн багтаамж харилцан адилгүй байдаг.

Түр зуурын ойн багтаамжын дундаж үзүүлэлт

Үзүүлэлт

Нас

8

9

10

11

12

14-15

18-19

21-22

01 дээгүүр

02 дундаж

03 доогуур

4.8

4.6

3.5

4.9

4.7

3.7

5.9

5.3

3.7

6.2

5.8

4.3

6.9

6.4

4.1

8.0

7.5

5.2

7.1

6.5

4.9

8.8

7.5

5.7

Судалгааны үр дүнд тулгуурлан сурагчдыг дараах 3 хэсэгт ангилан үзэж, тэдэнтэй ажилах хэрэгтэй болно.Үүнд:

а/ Сурагчид өгөгдсөн дарааллын дагуу зөв сэргээн санасан  цифрийн тоо 4.5 ба түүнээс дээш байвал тэднийг бие даан бүрэн суралцах боломжтой  гэж үзнэ.

б/ Сурагчид өгөгдсөн дарааллын дагуу 3-4.5 тэмдэгтийг сэргээн санаж байвал  тэднийг суралцах  дунд зэргийн боломжтой  гэж үзнэ

в/ Хэрвээ хүүхэд өгөгдсөн дарааллын дагуу 3-с доош  цифрийг  сэргээн санаж байвал түүний ойг хөгжүүлэх талаар тусгайлан ажиллах шаардлагатай болохыг харуулж буй хэрэг юм.

Харж дүрслэх ойг судлах арга зүй:

Судалгааны зорилго: Харж дүрслэх ойн түвшинг судлах “Хүн тэмдэгт систем”-ийн чиглэлийн мэргэжлийн сонгон шалгаруулалт  явуулахад хэрэглэхэд тохиромжтой.

 Судалгааг явуулах журам: 16 төрлийн дүрс бүхий зурагт хуудсыг судлуулагчид 20 секундын хугацаатай харуулж дуусмагц хүснэгтийг доош харуулж тавина.Үүний дараа судлуулагч 1 минутын дотор тогтоосон дүрсүүдийг  тусгай хариултын хүснэгт дээр нэрлэж бичнэ.

Судалгааг явуулах заавар: “Танд янз бүрийн дүрсүүдийг хүснэгтлэн зурсан хуудсыг 20 секундын хугацаатай харуулах болно. Харуулж дуусмагц, та тогтоосон дүрсүүдээ  хариултын хүснэгт дээр нэрлэж бичээрэй.Зааврыг ойлгосон бол туршилтаа эхэлъе.”

Судалгааны үр дүнг боловсруулах:

1.     Зөв нэрлэж сэргэн тогтоосон үгийн тоог тоолж гаргана.

2.     Ой тогтоолтын ерөнхий жишиг хэмжээтэй харъцуулан тухайн судлуулагчийн харж дүрслэх ойн хэмжээг тодорхойлно.

3.     Судалгааны үр дүнг үнэлэх жишиг хэмжээ:

Насанд хүрэгчид 7 ба түүнээс дээш дүрсийг зөв тогтоосон бол харж дүрслэх ой хэвийн хэмжээнд хөгжсөн байна гэж үзнэ.

Хариултын хүснэгт:

1.     Нэр:

2.     Нас:

3.     Хүйс :

4.     Сургууль, анги:

Нийт зөв тогтоосон дүрс

Харааны түргэн хугацааны  ой тогтоолтыг шалгах арга зүй

Судалгааны зорилго: Харааны түргэн хугацааны  ойн багтаамжийг тодорхойлох .олон хүнийг нэгэн зэрэг бага хугацаанд  судлахад  тохиромжтой  арга юм.

 Судалгааг явуулах журам: 2 оронтой 12 өөр өөр тоонуудыг бичсэн хүснэгтийг  судлуулагчид 20 секундын хугацаатай харуулна. Хугацаа дуусмагц хүснэгтийг доош харуулан тавъж, тогтоосон тоонуудыг бичих заавар өгнө.

Судалгааг явуулах заавар: “2 оронтой 12 тоонуудыг бичсэн хүснэгтийг танд 20 секундын хугацаатай харуулах болно. Хугацаа дуусмагц хүснэгтийг доош харуулан тавих ба та тогтоосон тоонуудаа шууд бичээрэй. Зааврыг ойлгосон бол туршилтаа эхэлъе.”

Судалгааны хүснэгт

13

91

47

39

65

83

19

51

23

94

71

87

Судалгааны үр дүнг боловсруулах:

1.     Зөв нэрлэж сэргэн тогтоосон үгийн тоог тоолж гаргана.

2.     Ой тогтоолтын ерөнхий жишиг хэмжээтэй харъцуулан тухайн судлуулагчийн харж дүрслэх ойн хэмжээг тодорхойлно.

3.     Судалгааны үр дүнг үнэлэх жишиг хэмжээ:

Насанд хүрэгчид 7 ба түүнээс дээш дүрсийг зөв тогтоосон бол харж дүрслэх ой хэвийн хэмжээнд хөгжсөн байна гэж үзнэ.

Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах Сэтгэл зүйн дасгал тоглоомууд

Дасгал 1 .”Зураач”

Дасгалыг гүйцэтгэх хугацаа: 25минут

Зорилго: Хүүхдийн ажигч чанар, харааны ой тогтоотыг сайжруулан  дасгалжуулахад ашиглах боломжтой.

Дасгалыг явуулах журам: Тоглолтонд оролцогч хүүхдүүдээс 2-г нъ сонгон авч гол дүрд тоглуулна. Үлдсэн бусад хүүхдүүд үзэгчид болно. Сонгон авсан 2 хүүхдийн 1 нъ зураач, нөгөө нъ үйлчлүүлэгч болно. Үйлчлүүлэгч хүүхэд өөрийн хөргийг зуруулах захиалгыг зураачид өгнө. Зураач түүнийг минутын хугацаанд анхааралтай ажиглаж харна. Хугацаа дуусмагц зураач эргэж үзэгчид рүү харан зогсож, тухайн хүүхдийн гадаад төрх байдлыг  дүрслэн тодорхойлж ярина.Зураач захиалагч хүүхдүүдийг солих замаар дасгалыг үргэлжлүүлж явуулах боломжтой. Хамгийн олон, үнэн зөв тодорхойлж гаргасан тэр хүүхэд тоглоомд хожино.

Санамж:

Ш Хэрвээ зураачийн яриа тасалдан гацаж, дуугай удаан зогсоод байвал “Цэцгээгийн үс ямар өнгөтэй вэ?,Ямар хувцас өмссөн байсан вэ?”гэх зэрэг дөхүүлэх асуултыг тавъж болно.

Ш Хүүхдийн бие бялдрын талаар ямар нэгэн тааламжгүй доголдлыг онцлон тэмдэглэж, доромжлон гомдоохыг хориглоно.

Ш Багш хүүхдийн гадаад төрх  байдлын эерэг давуу талыг онцлон тэмдэглэж, энэ тал дээр дөхүүлэн туслахад анхаарч ажиллах шаардлагатай.

 Дасгал 2.”Сонсоод гүйцэтгэ”

Дасгалыг гүйцэтгэх хугацаа: 25минут

Зорилго: Хүүхдийн  анхаарал, сонор, хөдөлгөөний ойг сайжруулан  дасгалжуулахад  энэ тоглоомыг ашиглах боломжтой.

Дасгалыг явуулах журам: Тоглоомонд оролцогч хүүхдүүдийг эгнээ болгон жагсааж зогсоосон байна. Тоглоомыг хөтлөгч хэд хэдэн үйл хөдөлгөөнийг нэрлэж хэлнэ. Ингэхдээ уул хөдөлгөөнийг биечлэн хийж үзүүлэхгүй. Харин гүйцэтгэх хөдөлгөөний даалгаврыг 1-2 удаа давтан хэлж болно. Хөтлөгчийн нэрлэж хэлсэн хөдөлгөөний дарааллын дагуу хүүхдүүд түүнийг биечлэн хийж үзүүлнэ.

Даалгавар 1: Толгойгоо баруун тийш эргүүлнэ. Дараа нъ толгойгоо буцаан эргүүлж эгц урагшаагаа харж зогсоно. Толгойгоо тонгойлгож доош харна. Дараа нъ толгойгоо дээш өргөж эгц урагшаа харж зогсоно.

Даалгавар 2: Баруун гараа дээш өргөнө.Дараа нъ зүүн гараа дээш өргөнө.2 гараа зэрэг доош буулгана.

Даалгавар 3: Зүүн тийш биеээрээ эргэж зогсоод хагас суугаад босож зогсоно.

Даалгавар 4: Баруун хөлөө өргөж, зүүн хөл дээрээ зогсоно. Дараа нъ баруун хөлөө буулгаж , 2 хөл дээрээ зогсоно.

Санамж:

Ш Хэрвээ хүүхэд алъ нэг даалгаврыг алдаатай буруу гүйцэтгэвэл энэ дасгалыг хэд хэдэн удаа давтан хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зөв хийж суртал нъ дасгалжуулна гэсэн үг юм.

Ш Дасгалыг цаашид үргэлжлүүлэн гүйцэтгэх сонирхол буурч залхсан байдал ажиглагдвал түүнийг зогсоож, өөр тоглоомонд шилжиж болно.

Дасгал 3.”Дарааллыг тогтоо”

Дасгалыг гүйцэтгэх хугацаа: 25минут

Зорилго: Бага, дунд ангийн хүүхдийн ой тогтоолтыг  сайжруулан  дасгалжуулахад  энэ тоглоомыг хэрэглэнэ.

Дасгалыг явуулах журам: 1 удаагийн тоглолтонд 5-6 хүүхэд оролцоно. Эдгээр хүүхдүүдээс нэг нъ тоглоомын хөтлөгч болно. Үлдсэн хүүхдүүд бие биенийхээ мөрөн дээр гараа тавъж “Галт тэрэг” болон эгнэж зогсоно. Тоглоомыг хөтлөгч хүүхэд “Галт тэргийг” 1 минут хэртэй харж зогсоно. Дараа нъ эргэж харж зогсоод тэр хүүхдүүдийг зогссон дарааллын дагуу нэрлэж хэлнэ.Тоглоомонд оролцсон хүүхдүүд байрандаа сууж, шинэ багийнхан тоглоотыг үргэлжлүүлж явуулна.Галт тэрэг болж зогссон хүүхдүүдийн нэрийг дарааллын дагуу зөв нэрлэж хэлсэн хүүхдийг хамт олных нъ өмнө магтан урамшуулна.

Санамж:

Ш Хүүхдүүд тоглоомыг цаашид үргэлжлүүлэн тоглох сонирхолтой байвал давтан явуулна.

Ш Хөт лөгч хүүхэд “Галт тэрэг” болж зогссон хүүхдүүдийн нэрийг тогтоож чадахгүй байвал уул дасгалыг хэд хэдэн удаа давтан гүйцэтгүүлэх  шаардлагатай.

Ш Тогтоох шйлдлийг тасралтгүй давтан хийснээр ойг сайжруулах боломжтой. 

Хүүхдийн танин мэдэх үйлийн хөгжлийн онцлогийг судлан таних ба хөгжүүлэх аргууд

Судалгааны зорилго: Хүүхдийн анхаарлын хувиарлалтыг оношлон тодорхойлох

Ашиглах төхөөрөмж:

а/ 250*250мм-н хэмжээтэй 25 нүд бүхий хүснэгтэнд 1-40 хүртлэх тоог дурын дарааллаар байрлуулсан хүснэгтийг бичиж бэлтгэнэ. Гэхдээ энэ хүснэгтэд 15 тоо багтахгүй орхино.  /Хүснэгт 1/

б/ Мөн 350*350 мм-н хэмжээтэй 40 нүд бүхий хүснэгтэнд 1-70 хүртлэх тоог дурын дарааллаар байрлуулсан хүснэгтийг бичиж бэлтгэнэ. Гэхдээ энэ хүснэгтэд 21 тоо багтахгүй орхино.  /Хүснэгт 2/

в/ Секундомер

г/ Хариултын хуудас

 Судалгааг явуулах журам: Туршилтыг ганцаарчилсан ба хэсэгчилсэн хэлбэрээр явуулж болно. Бэлтгэж тавъсан 1-р хүснэгтийг тод харагдах зайнаас өлгөнө. Туршигдагч самбарт өлгөсөн хүснэгтэд байгаа 1-40 хүртлэх тоог дарааллын дагуу олж, орхигдсон тоог хариултын хуудсан дээр бичиж тэмдэглэнэ. Хүснэгтэд 25 тоо байгаа учир 15 тоо байхгүй байна гэсэн үг.Туршилтыг явуулах хугацаа 1.5 минут. Туршигдагч даалгаврыг ойлгосон гэж үзвэл, туршилтыг шууд эхэлнэ. Эхний туршилт дууссанаас хойш 5 минутын дараа 2-р хүснэгтийг өлгөж  туршилтыг дээрх журмаар явуулна. Туршилтыг явуулах хугацаа 2-4 минут.

Судалгааны үр дүнг боловсруулах:

1.     Зөв дараалуулан олсон тэмдэгтийн тоог хүснэгт бүрээр тооцож дунджийг гаргана.

2.     Судалгааны үр дүнд тулгуурлан тухайн сурагчийн анхаарлын хувиарлалтын онцлог, түүнийг сургалтын явцад харгалзан ажиллах арга барилын талаар дүгнэлт хийнэ.

3.     Анхаарлын шилжилтийг тодорхойлох арга

Ашиглах материал / П.Цэрэндондов. Танин мэдэхүйн зарим үйл явцыг судлах арга зүй. УБ,2001 он хуудас 145-148/

Хүүхдийн анхаарлыг дасгалжуулах сэтгэл зүйн дасгалууд

Дасгал 1: ”Анхааралтай байгтун”

Зорилго: Хүүхдийн анхаарал болон хөдөлгөөний эвслийг сайжруулахад зориулсан дасгал юм.

Дасгалыг гүйцэтгэх хугацаа: 25минут

Шаардагдах хэрэглэгдэхүүн: Маршны аяны бичлэгтэй хуурцаг эсвэл төгөлдөр хуур хөгжим байна. Хүүхдүүдийн сайн мэддэг  аяыг сонговол илүү тохиромжтой.

Дасгалыг явуулах журам: Хүүхдүүд  бие биенээсээ 50см-н зайтай эгнэн жагсаж зогссон байна. Маршны аяыг хуурцагны бичлэгээр юмуу  төгөлдөр хуураар дарж сонсгоно. Хүүхдүүд хөгжмийн аялгуунд  дурын чөлөөт хөдөлгөөнийг хийж хөгжилдөнө. Энэ үед багш тусгай команд өгч эхлэх ба хүүхдүүд түүнд  тохирсон хөдөлгөөнийг дуурайн хийж гүйцэтгэнэ. Өгөх дохионы хоорондох хугацаа харилцан адилгүй байна.Хүүхдүүд багшийн өгсөн командын дагуу дараахи хөдөлгөөнийг хийнэ.

Команд

Дуурайн хийх хөдөлгөөн

Туулай

Дэгдэх харайх хөдөлгөөн

Моръ

Хөлөө ээлжлэн өргөж шал тогшин шогших хөдөлгөөн

Шувуу

Гараа алдлан дэлгэж нисэн гүйлдэнэ.

Мэлхий

Хөл дээрээ хагас сууж үсрэх хөдөлгөөн

Нохой

Гараа цэжин тушаа нугалан, урагш хойш ээлжлэн хөдөлгөж хуцна.

Тахиа

Шалан дээрээс будаа тогших хөдлөгөөн хийж, ко-ко-ко гэж дуугарна.

Санамж: Тухайн командад ямар хөдөлгөөн хийх, яаж дуугарахыг багш уръдчилан хэлж, үзүүлэх шаардлагатай.

Дасгал 2: ”Анхаарлын тогтворжилтыг хэрхэн сайжруулах вэ?”

Дасгалыг гүйцэтгэх хугацаа: Тодорхой хугацаа зааж явуулах, эсвэл дуустал нъ хийлгэх гэсэн 2 хувилбараар явуулж болно.

Шаардагдах хэрэглэгдэхүүн:

1.     13*20см-н хэмжээтжй тахиралдсан зураас бүхий хуудас

2.     Секундомер

3.     Шалгах цоолтуур

Зорилго: Хүүхдийн харааны анхаарлын төвлөрөлт, дасгалжуулах сайжруулах

Дасгалыг гүйцэтгэх дараалал: Өгөгдсөн хэмжээний дагуу бэлтгэсэн зурагт хуудсыг хүүхдэд тарааж өгнө. Тахиралдаж мушгиралдсан зураасны эхлэл зүүн талаасаа 1-25 хүртлэх тоогоор дугаарлагдсан байна.Сурагч зураас бүрийг нэг бүрчлэн нүдээрээ дагуулан харж, баруун талын төгсгөл хэсэгт хүргэж, харгалзах дугаарыг хоосон нүдэнд бичнэ. Зураасыг гүйлгэж харахдаа хуруу, харандаа ашиглаж болохгүй. Зураас бүрийг алъ болохоор хурдан гүйлгэн харахыг хичээнэ. Даалгаврыг гүйцэтгэсэн хугацааг бичиж тэмдэглэсэн байх ёстой. Дасгалыг хийж дуусмагц , багш шалгах цоолтуурыг ашиглан зөв гүйлгэн харсан зураасны  тоог тооцож гаргана. Тухайн сурагчийн анхаарлын тогтворжилтыг дараах томъёогоор тодорхойлох боломжтой.              V=T*25/N

T- Нийт зураасыг гүйлгэж харсан хугацаа / минутааср/

N- Зөв гүйлгэж харсан зураасны тоо

V- Дасгалыг гүйцэтгэсэн хурд

Зураасыг гүйлгэж харсан хугацаа, алдааны тоогоор дасгалжилтын үр дүнг хянах боломжтой. Эхний удаа тодорхой цөөн тооны зураасыг гүйлгэн харуулж, аажмаар түүний тоог нэмэгдүүлэх замаар анхаарлын төвлөрөлтийг  дасгалжуулна.

Насанд хүрэгчдийн оюун ухааны чадамжыг тодорхойлох хябаршуулсан аргачлал

          Зорилго: Оюун ухааны хэв шинжүүдээс тухайн хүнд зонхилон илрэх чадамжыг тодруулахад уг аргачлалыг ашиглана.

Судалгааны хэрэглэгдэхүүн Америкийн сэтгэл зүйч Х.Гарднерийн боловсруулсан оюун ухаана чадамжын жагсаалтыг тусгай хуудсан дээр бичиж тэмдэглэсэн байна.

Насанд хүрэгчдийн оюуны чадамжын жагсаалт

1.     Хэл ярианы чадамж

·        Миний хувьд ном чухал

·        Унших бичих ярихын өмнө би дотроо өөр өөртэйгөө ярьдаг.

·        Родио болон касседийн бичлэг сонсход телевиз кино үзхээс илүү юм мэдэж авдаг.

·        Үгийн сүлжээ таавар оньсого зэргийг тоглох дуртай 

·        Өөрөө хэлэх болон бусдын хэлсэн ээдрээтэй үгнүүд удахгүй толгой холбосон шүлэгт дуртай.

·        Зарим хүмүүс миний хэлсэн, бичсэн зүйлийн утгыг тайлбарлахыг хүсдэг.

·        Сургуульд байхад англи хэл нийгэм судлал, түүх зэрэг хичээл нь математик ба шинжлэх ухаан хичээлээс хялбар байсан

·        Замаар машин жолоодон хурдан явахдаа хүрээлэн байгаа орчноосоо илүү замын тэмдэг самбарыг илүү анхаардаг.

·        Өөрийн яриандаа уншсан сонссон зүйлээсээ ишлэл татах нь олон байдаг.

·        Саяхан би сэтгэлд бахтам буюу бусдад өөрийгөө таньж мэдүүлэх нэг зүйлийг бичсэн

Локик математикийн чадамж

·        Бид тоог цээжээр хурдан боддог

·        Сургуульд математик шинжлэх ухаан миний хамгийн дуртай хичээл байсан

·        Локик сэтгэлгээг хөгжүүлж ухаан тэлэх тоглоом тоглох дуртай

·        “Хэрэв тэгсэн бол” гэдэг жишиг туршилт хийх дуртай

·        Миний ухаан санаа юмны шинж тэмдэг давтамж, логикийн дарааллыг байнга эрж хайж байдаг.

·        ШУ-ны нээлт, дэвшлийг бид ихэд сонирхдог

·        Бараг юм болгон өөрийн оновчтой тайлбартай байдаг гэдэгт би итэгэдэг

·        Заримдаа тов тодорхой хийсвэр, үг дуугүй дүрсгүй үзэл баримтлалын тухай би боддог

·        Хүмүүс гэр орондоо ажил дээрээ хэлж байгаа зүйлийн логик зүй тогтлыг олох дуртай

·        Аливаа зүйлийг хэмжих, зэрэглэл тогтоож, задлан шинжилж, аль нэг хэмжээгээр тоо ширхгийг нь гаргасан байх нь миний хувьд таатай байдаг.

2.     Орон зайн чадамж

·        Нүдээ аниад зарим зүйлийг тодорхой дүрсэлж  харах нь олонтаа

·        Бид өнгөнд мэдрэмтгий

·        Эргэн тойрондоо үзэж харсан зүйлийнхээ дүрс бичлэгийг олон хийдэг.

·        Эвлүүлдэг тоглоом, таавар бусад дүрс зэргийг таах дуртай

·        Шөнөдөө хөдөлгөөнтэй үйл явдалтай зүүд зүүдэлдэг

·        Үл таних газар замаа олоод явж чаддаг

·        Зурах, дурайлгаж зурах дуртай

·        Сургуульд байхад миний хувьд алгебраас геометр нь илүү хялбар байсан

·        Шувуу нисэх өндрөөс эгц доошоо харахдаа юмс хэрхэн харагдах вэ? гэдгийг элбэг дүрсэлж чадна

·        Зураг үзүүлэн, чимэглэл ихтэй материалыг унших, үзхийг илүү сонирхдог

3.     Бие бялдрын чадамж

·        Биеийн тамирын буюу биеийн хөдөлгөөний аль нэг төрлөөр тогтмол хичээллэдэг

·        Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух нь хэцүү байдаг

·        Оёх, сийлэх, нэхэх, мужааны ажил хийх, эсвэл уран барилгын загвар хийж гараа ажиллуулах дуртай

·        Удаан хугацаагаар алхах, зөөлөн гүйх буюу биеийн бусад хөдөлгөөн хийж байхад хамгийн сайхан санаанууд толгойд орж ирдэг

·        Чөлөөт цагаа гэрээс гадуур өнгөрөөх дуртай

·        Бусадтай харилцахдаа гараа хөдөлгөх буюу бусад дохио зангаа үзүүлэх аргыг олонтоо хэрэглэдэг

·        Юмсыг танин мэдэхийн тулд гараар барьж үзэх хэрэгтэй байдаг

·        Жолоогүй хурдан давхих, бусад бие бялдрын авхаалж самбаа шаардсан үйлдсэн үйлдлүүдэд дуртай

·        Өөрийн хөдөлгөөний эвсэл сайтай гэж үздэг

·        Шинэ ур чадварын тухай унших, эсвэл дүрс бичлэгээр үзхээс илүү биеэр туршиж үзэх дуртай

4.     Хөгжмийн чадамж

·        Би аятайхан дуулдаг

·        Хөгжимийн нот буруу дарагдсаныг хэлж чадна

·        Радио, дүрс бичлэг, кассед ба компакт диск сонсох дуртай

·        Би хөгжмийн зэмсэгээр тоглож чадна

·        Хөгжимгүй бол миний амьдрал сонирхолгүй болно

·        Телщвизээр нэвтрүүлсэн хөгжим эсвэл миний толгойд орж ирсэн ая дууг аялан гудамжаар алхаж байгаагаа олонтоо мэдэрдэг

·        Өгөгдсөн аялгууны аль нэг хэсгийг хөмжмийн ямар нэг зэмсэгээр өлхөн тоглож чадна

·        Олон янзын дуу хөгжмийн аяыш мэддэгаль нэг аяыг нэг, хоёр сонсоод эргээд нилээд зөв аялан дуулж чадна

·        Судалж буюу сурч байхдаа бага зэрэг аялан аялан дуулж байдаг

5.     Хүмүүсийн хоорондын харилцааны чадамж

·        Хөршүүд буюу ажил дээрээ хүмүүс надаас зөвөлгөө авдаг

·        Агаарын теннис, гар бөмбөг, зөөлөн бөмбөг зэрэг баг болж тоглодог спортод сэлэлт буюу зөөлөн гүйх гэсэн ганцаарчилсан спортод илүү дуртай

·        Аль нэг асуудалтай тулгархад өөрөө шийдвэрлэхийн тулд ганцаар ажиллахын оронд өөр хүнээс туслалцаа авхыг эрхэмлэдэг

·        Би наад зах нь 3 дотны найзтай

·        Компьютерийн тоглоом буюу ганцаар тоглодог тоглоомын оронд бусад хүмүүстэй хамтран монополь бирж тоглож цагаа өнгөрөөх дуртай

·        Чадаж мэддэгээ бусад хүмүүс, хувь хүнд заах дуртай

·        Би өөрийгөө удирдагч гэж үздэг

·        Олон хүмүүс дунд байх нь миний хувьд илүү таатай байдаг

·        Өөрийн ажил,  хамт олонтой холбогдсон олон нийтийн ажилд оролцох дуртай

·        Үдэш орой гэртэй ганцаараа байснаас сонирхолтой хүмүүстэй хамт цэнгэн өнгөрүүлэх дуртай

6.     Хүний дотоод соёл, өөрийгөө удирдах чадамж

·        Би үе үе амьдралын чухал асуудлыг ганцаараа тунгаан бодож, бясалган цагаа өнгөрөөдөг

·        Өөрийн тухай улам сайн мэдэж авхын тулд зөвөлгөө өгөх, сэтгэлээр өөдрөг явах тухай семинарт сууж байсан

·        Бэрхшээлийг тэвчээртэй давж чаддаг

·        Өөрийн тусгай хоббитой

·        Тогтмол санаж явдаг, өөрийн амьдралын зорилготой

·        7 хоногийн сүүлээр олон хүнтэй амралтын газар очхоос итлүү ганцаараа ой модонд өнгөрөөхийг хүсдэг

·        Өөрийгөө сэтгэлийн тэнхээтэй, өөрийг гэсэн бодолтой хүн гэж үздэг

·        Би хувиараа ажил эрхэлдэг буюу өөрийн гэсэн бизнес эрхлэх нилээд сайн бодож байсан

Судалгаа явуулах журам:

Судалгааг хэсэгчлэн ба ганцаарчилсан хэлбэрээр явуулж болно. Судлаач, оюун ухааны чадамжийн жагсаалт бичсэн хуудсыг туршигдагчид тарааж өгнө. Туршигдагч тэдгээрийн анхааралтай уншиж танилцаад, өөрт байдаг чадамжын нэрийн ар талд /+/ тэмдэг, тодорхой илэрдэггүй гэж үзэж байгаа чадамжийн нэрийн тушаа ар талд /-/ тэмдэг тавьж бичнэ. Бичиж дуусмагц судалгааны үр дүнг нэгтгэж дүн шинжилгээ хийнэ.

Судалгааны үр дүнг боловсруулах.

1/  Тухайн судалаачий оюун ухааны чадамжийг түүний хэв шинж бүрээр тооцож гарагана.

2/  Оюун ухааны хэв шинж тус бүрийн тоон үзүүлэлтийг ашиглан график байгуулна

N  Оюуны хэв шинж тус бүрийн чадамжийн тоон утга

N  Оюун ухааны хэв шинжүүд

1   Хэл яриа

2   Логик-математик

3   Орон зай

4   Хөгжил-мэдрэмж

5   Хүмүүс хоорондын харилцаа

6   Өөрийгөө жолоодох

7   Биеийн хөдөлгөөн тэнцвэр

3/ Графикийн зургийг ашиглан тухайн хүнд зонхилон илэрч байгаа оюун ухааны чадамжыг    

    тодруулж, түүний хөгжлийн чиг хандлагын талаар дүгнэлт бичсэн байна.

                                                    

Сэтгэлийн хөдөлгөөн

Дадлага ажлыг гүйцэтгэхийн өмнө судалж эзэмшсэн байвал зохих тулгуур ухагдахуун:

·        Сэтгэлийн хөдөлгөөн ба мэдрэмжийн хоорондох уялдаа холбоо

·        Сэтгэлийн хөдөлгөөнд нөлөөлөлгч хүчин зүйлс

·        Сэтгэлийн хөдөлгөөний хэлбэрүүд

·        Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах зохицуулах арга техник

Хичээлийн явцад бие даан гүйцэтгэх ажил:

Судлаач, доорх арга зүйн аль нэгийг сонгон авч , сэтгэлийн хөдөлгөөний онцлогийг намжаах дасгалуудыг хэрэглэх боломжийн талаар зөвөлгөө ярилцлага зохион байгуулна.

Ашиглах арга зүй:

1/  Сэтгэлийн түгшүүрт байдлыг судлах Ю.Л.Ханины арга зүй

Зорилго – Бие хүний болон нөхцөлт байдлын түгшүүрийн төвшинг тодорхойлоход энэ аргыг хэрэглэдэг.

          Бие хүний болон нөхцөлт түгшүүрийн тухай

·        Бие хүний түгшүүрт байдал

·        Уул хүнд аюул занал учруулхуйц нөхцөл байдлын улмаас сөрөг сэтгэлийн хөдөлгөөнд хялбар өртөх хувь хүний онцлого байдлыг бие хүний түгшүүр  гэж сэтгэл судлалд үздэг. Тухайлбал, түгшимтгий, өөртөө итгэлгүй хүүхэд ийм байдалд өртөх хандлагатай байдаг бөгөөд өдөр тутмын амьдралд нилээд тогтвортой илэрнэ.

·        Нөхцөлт байдлын түгшүүр

Ийм түгшүүр түр зуурын шинжтэй. Ямар нэгэн ботид шалтгааны улмаас түр зуур үүсэж буй түгшүүр юм. Жишээ нь албаны болон танихгүй хүмүүстэй уулзаж ярилцах, шалгалт өгөх үед нөхцөл байдлын түгшүүр үүснэ.

Судалгааны хэрэглэгдэхүүн – Оросын сэтгэл зүйч Ю.Л.Ханины шинэчлэн боловсруулсан нөхцөл байдал болон бие хүний түгшүүрт байдлыг хэмжих хүснэгтийг бэлтгэсэн байна.

Н

өхцөл байдлын түгшүүрийг үнэлэх хэмжүүр

Дугааар

Сэтгэмж /бодомж/

Хариултын сонголт

Үгүй энэ тийм биш

Тийм байж магадгүй

Үнэн

Тун үнэн

1

Би тайван байна

1

2

3

4

2

Надад хэн ч занал хийгээгүй байна

1

2

3

4

3

Би дарамт түгшүүрийн байдалд байдаг

1

2

3

4

4

Би дотроо зоруурь шаналгаатай байдаг

1

2

3

4

5

Би бусдаас хамааралгүй, чөлөөтэй гэдгээ мэдэрдэг

1

2

3

4

6

Би ууртай байна.

1

2

3

4

7

Учирч болзошгүй азгүйтэл миний сэтгэлийг зовоож байна.

1

2

3

4

8

Би сэтгэл тайван амгалан байгаагаа мэдэрч байна

1

2

3

4

9

Миний сэтгэл үймэрч байна

1

2

3

4

10

Би сэтгэл тэнүүн хангалуун байгаагаа мэдэрч байна

1

2

3

4

11

Би өөртөө итгэлтэй байна

1

2

3

4

12

Би цухалдаж /бухимдаж/ байна

1

2

3

4

13

Би байж сууж чадахгүй сэтгэл догдолж байна

1

2

3

4

14

Би хангалуун байна

1

2

3

4

15

Миний сэтгэл зовнингуй байна

1

2

3

4

16

Би сэтгэл ханамжтай байна

1

2

3

4

17

Би сэтгэл түгшин санааширж байна

1

2

3

4

18

Би өөрийгөө эзэмдэж чадахгүй болтлоо хөөрч байна

1

2

3

4

19

Би баяр хөөртэй байна

1

2

3

4

20

Надад таатай байдаг

1

2

3

4

Бие хүний түгшүүрийн хэмжүүр

21

Миний сэтгэл санаа өөдрөг байдаг

1

2

3

4

22

Би амархан эцэж ядардаг

1

2

3

4

23

Би амархан уйлдаг

1

2

3

4

24

Би бусдын адил аз жаргалтай байхыг хүсдэг

1

2

3

4

25

Шийдвэрийг хурдан бодиттой гаргаж болж азгүйтэж бүтэлгүйтдэг

1

2

3

4

26

Ихэнхдээ сэргэлэн цовоо байдаг

1

2

3

4

27

Би тайван, тэнцвэртэй байж чаддаг

1

2

3

4

28

Учирж болзошгүй бэрхшээл миний сэтгэлийг зовоодог

1

2

3

4

29

Би ялгүй юманд сэтгэл ихэд зовж шаналдаг

1

2

3

4

30

Би ихээхэн аз жаргалтай байдаг

1

2

3

4

31

Би бүхэнийг чин сэтгэлээсээ тусгаж хүлээн авдаг

1

2

3

4

32

Өөртөө итгэлтэй байж чаддаггүй

1

2

3

4

33

Би аюулгүй байдалд байгаагаа мэдэрч байдаг

1

2

3

4

34

Би төвөгтэй ээдрээтэй байдлаас зайлсхийхийг хичээдэг

1

2

3

4

35

Би зовимтгой байдаг

1

2

3

4

36

Би сэтгэл хангалуун байдаг

1

2

3

4

37

Ямар нэг ялигүй зүйлүүд миний анхаарлыг сарниулан, сэтгэлийг зовоодог

1

2

3

4

38

Азгүй тохиолдлыг хүндээр хүлээн авч, түүнийг мартаж чаддаггүй

1

2

3

4

39

Би тайван тэнцвэртэй

1

2

3

4

40

Би өөрийн ажил төрөл, үүрэг хариуцлагаа бодох үед сэтгэл тавгүйрхэж, зовниж эхэлдэг

1

2

3

4

Тайлбар. 

Хүснэгтийн баруун гар талын баганад судлаач /сурагч/-ийн сонгох хариултын оноог цифрээр тэмдэглэв.

                   Нөхцөлт байдлын ба бие хүний түгшүүрийн

үнэлгээний түлхүүр

Сэтгэмжийн дугаар

Нөхцөлт байдлын түгшүүр /хариултууд/

Сэтгэмжийн дугаар

Бие хүний түгшүүр /хариултууд/

1

4  3   2  1

21

2

4  3  2  1

22

1  2  3  4

3

1  2  3 4

23

1  2  3  4

4

1  2  3  4

24

1  2  3  4

5

4  3  2  1

25

1  2  3  4

6

1  2  3  4

26

4  3  2  1

7

1  2  3  4

27

4  3  2  1

8

4  3  2  1

28

1  2  3  4

9

1  2  3  4

29

1  2  3  4

10

4  3  2  1

30

4  3  2  1

11

4  3  2  1

31

1  2  3  4

12

1  2  3  4

32

1  2  3  4

13

1  2  3  4

33

1  2  3  4

14

1  2  3  4

34

1  2  3  4

15

4  3  2  1

35

1  2  3  4

16

4  3  2  1

36

4  3  2  1

17

1  2  3  4

37

1  2  3  4

18

1  2  3  4

38

1  2  3  4

19

4  3  2  1

39

4  3  2  1

20

4  3  2  1

40

1  2  3  4

Судалгааны үр дүнгийн боловсруулалт:

          Дээрх түлхүүрийн тусламжаар судлуулагч /сурагч/-ийн сонгосон хариултын онооны тоо тодорхойлогдоно. Судалгааны дүнг хэсэг тус бүрээр гаргахдаа уг хэсгийн онооны нийлбэрийг 20-д хуваана. Хуваагаад гарсан тоо нь уг хүнд тухайн төрлийн түгшүүр ямар төвшинд байгааг тодорхойлох индекс юм.

3,5-4,0 оноо- маш өндөр түгшүүр

3,0-3,4 оноо- өндөр түгшүүр

2,0-2,9 оноо- дунд зэргийн түгшүүр

1,5-1,9 оноо- дунжаас бага түгшүүр

0,0-1,4 оноо- маг бага түгшүүрийн төвшинд байна гэж үнэлнэ.

Судалгаа явуулах заавар:

Хүснэгтэнд өгөгдсөн сэтгэмжийг анхааралтай уншаад өөрийн сэтгэл санааны байдалд нийцэж байгаа хариултын баганын тоон оноогоор төлөөлүүлэн сонгож дугуйлаарай. Зөв ба буруу гэсэн хариулт байхгүй учир удаан бодож цаг алдах шаардлаггүй.

                                2/   түгшүүрийн илрэлийг судлах арга зүй

Зорилго-сурагчдын түгшүүрийн зэрэглэлийн төвшинг  судлан тодорхойлох

Судалгааны хэрэглэгдэхүүн:

50 хувилбар сэтгэмж өгөгдсөн байна. Сэтгэмж бүрийг тусгай цаасан дээр саланги байдлаар бичвэл судалгааг явуулахад хялбар дөхөм болно.

Судалгаа явуулах журам

– Судлаач, сэтгэмж бүрийг анхааралтай уншаад өөрийн онцлого, сэтгэл санааны одоогийн байдалд нийцэж байгаа сэтгэмжийг ялгаж баруун гар талдаа тавина. Зөв буруу хариулт гэж байхгүй тул бодож цаг алдаж удсаны хэрэггүй.

Судалгааны үр дүнг боловсруулах

          1,   Дараах дугаарын сэтгэмжинд “Тийм” гэж хариулсан бол 1 оноо өгнө.

Сэтгэжийн дугаар: 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50.

          2,  Дараах дугаарын сэтгэмжинд “Үгүй” гэж хариулсан бол 1 оноо өгнө.

Сэтгэжийн дугаар:1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13.

          3,  Тийм ба үгүй сэтгэмжүүдэд өгсөн хариултын нийт оноог тооцон гаргаж судалгааны арга зүйн жишиг хэмжээтэй харьцуулан түгшүүрийн зэрэглэлийг тогтооно.

Түгшүүрийн зэрэглэл тогтоох жишиг хэмжээ:

40-50 оноо авсан тохиолдолд маш их

25-40 оноо авсан тохиолдолд дундаас дээш

15-25 оноо авсан тохиолдолд дунд

5 - 15 оноо авсан тохиолдолд дундаас доош

0 – 5  оноо авсан тохиолдолд бага зэргийн түгшүүртэй гэж тус тус үзнэ.

Сорилд шалгах сэтгэмж:

1.      Би ихэвчлэн тайван байж, сэтгэл санааны тэнцвэрээ хадгалж чаддаг

2.     Би бусдаас уцаарлаж цөхрөөд байдаггүй.

3.     Би нэг их мухардаж цөхрөөд байдаггүй.

4.     Миний толгой өвдөх нь цөөн

5.     Би тэгтлээ эцэж ядраад байдаггүй

6.     Би баяр хөөртэй байдаг

7.     Би өөртөө итгэлтэй байна

8.     Би хэзээ ч ичиж улайж үзээгүй

9.     Би өөрийгөө найз нартайгаа харьцуулахад эрэлхэг зоригтой гэж хэлнэ

10.                        Би бусдаас ялгарахаар ичимхий биш

11.                        Барагтай бол миний зүрх дэлсэж савлаад байдаггүй

12.                        Ихэнх тохиолдолд миний гар хуруу халуун бүлээн байдаг

13.                        Би бусдаас илүү ичиж сандраад байдаггүй

14.                        Би өөртөө итгэлтэй байж тэр бүр чаддаггүй

15.                        Заримдаа өөрийгөө “Би хэнд ч хэрэггүй хүн” гэж голох тохиолдол гардаг

16.                        Ямар нэг зүйлд санаа зовж тавгүйтсэнээс болж, сэтгэл уймран байж сууж ядах үе тохиолддог

17.                        Миний ходоод өвдчих вий гэж санаа зовж байна

18.                        Бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээ надад дутагдаад байна.

19.                        Бусадтай адилхан аз жаргалттай байхыг хүсэж байна

20.                        Даван туулж чадхааргүй тийм хүнд бэрхшээл  миний өмнө тулгараад байгаа юм шиг санагдах үе хааяа тохиолддог

21.                        Би байнга хар дарж зүүдэлж сэрдэг

22.                        Ямар нэг зүйл хийх болохоор гар минь салганаж эхэлдгийг ажигласан юм

23.                        Би маш түгшиж, тавгүй байна, байнга зүүдэлнэ

24.                        Ирээдүйд тохиодож болзошгүй, азгүйтэл, бүтэлгүйтэл надад маш их айдас төрүүлж байна

25.                        Аюул занал болох бодит зүйл байхгүйг мэдсээр байж, учир бүтүүлэг айдас түгшүүр надад төрөөд байдаг

26.                        Ажил болон хийх ёстой зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна

27.                        Би маш их уцаартай бухимдуу ажиллаж байна

28.                        Би амархан санадарч тэвддэг

29.                        Хэн нэгнээс юмуу, ямар нэгэн зүйлээс болж миний сэтгэл үргэлж түгшиж байдаг

30.                        Бусдаас ярьсан зүйлийг хэтэрхий өөр дээрээ тусгаж авах хандлагатай байдаг

31.                        Би үргэлж уйлдаг

32.                        Дотор хутгалдаж бөөлжис цутгаж огиулах зовиур намайг шаналгана...

33.                        Сард нэг удаа юмуу түүнээс ч олон удаа ходоод өвддөг

34.                        “Төдөлгүй минчийн улайж эхэлнэ” гэж байнга айдас төрж байдаг

35.                        Би хийж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж үнэхээрийн чадахгүй байна

36.                        Би өөрийн эдийн засгийн байдалд маш их санаа зовж байна

37.                        Бусадтай хуваалцахыг хүсэхгүй байгаа, тэр зүйлийг бодож өөрийгөө зовоодог

38.                        Сэтгэл тавгүйдсэнээсээ болоод унтаж чадахгүй хөрвөөж хонох үе цөөнгүй тохиолддог байсан

39.                        Сандарж тэвдэж байхад хөлс цутгаж эхлэхээр би бүр таагүй байдалд орж эхэлдэг

40.                        Сэрүүн хүйтэн байхад ч би амархан хөлөрдөг

41.                        Сэтгэл хөөрч догдолсноос болж унтаж  чадахгүй болох үе цөөнгүй тохиолддог

42.                        Би цочромтгой, догдломтгой хүн

43.                        Заримдаа надад “Би хэнд ч хэрэггүй хүн” гэсэн мэдрэмж төрдөг

44.                        Энэ бүхнийг даван туулах сэтгэлийн тэвчээр дутагдаж, удахгүй галзуурч солиорно байх гэж  зарим үе бодогддог

45.                        Ямар нэгэн зүйлд санаа зовж тавгүй байгаагаа би мэдэрч байна.

46.                        Бусад хүмүүсийг бодвол би мэдрэмтгий хүн юм.

47.                        Надад өлсөглөн байгаа юм шиг мэдрэмж байнга төрж байдаг

48.                        Би ямар нэгэн зүйлд учир битүүлэг санаа түгшиж байна

49.                        Миний амьдрал бөөн дарамт түгшүүртэй байна

50.                        Ирээдүйд болох үйл явдал бүхэн миний хувьд айдас төрүүлж байдаг.

3/ Түгшүүрт байдлын илрэлийг судлах тест

    Ашиглах материал /Г.Сарантуяа сэтгэлзүйн тест УБ 2000 44-45/

Түгшүүр болон сэтгэл санааны таагүй байдлыг

 намжаах сэтгэл зүйн дасгал тоглоомууд

Дасгал 1. “Сайхан үг”

Дасгалыг гүйцэтгэх хугацаа 10 минут

Зорилго Хүүхэд бие биендээ тааламжтай сэтгэгдэл төрүүлэх,  сэтгэлийн дэм өгөх дадал хэвшил төлөвшүүлэхэд энэ дасгалыг ашиглахад боломжтой.

Дасгалыг явуулах журам – Тоглоомонд оролцогч хүүхдүүдийг хоёр хэсэг болгон хувааж, гадна дотно гэсэн хоёр тойрог болгон зогсооно. Тойрогт хуваагдсан хүүхдүүдийн тоо ижил тэнцүү хэмжээтэй байна. Гадна дотно тойрог болон зогссон хүүхдүүдийг өөд өөдөөс нь харуулж зогсооно. Тоглоомыг хөтлөгчийн дохиогоор дотооп тойрогт тойрогт зогсож байгаа хүүхдүүдийн хэн нэг нь эхэлж өөрийн өөдөөс харж байгаа эсрэг талын хүүхдэд чин сэтгэлийн урамтай сайхан үг хэлнэ. Дараа нь хөтлөгчийн дохиогоор дотор талын оролцогчид нэг алхам ахиж гадна тойргын дараагийн хззхэд найрсаг дотно үгийг үргэжлүүлэн хэлнэ. Ийм мягаар доторх тойргын хүүхдүүд гадаад тойргын оролцогч бүртэй уулзаж дуустал тоглоом үргэжилнэ. Тоглоом дууссаны дараа чин сэтгэлийн тааламжтай сайхан үг ямар мэдрэмж төрүүлж байсан талаар сэтгэгдлийг нв хүүхдээр яриулж болно. Тааламжтай, урмын сайхан үг хүнд сэтгэлийн дэм болж, өөдрөг сэтгэл итгэлийг төрүүлж байдгийг тоглоомын хөтлөгч төгсгөлд нь тэмдэглэж өгөх хэрэгтэй.

Дасгал 2. “Хэрэгцээгээ тодорхойльё”

          Дасгалыг гүйцэтгэхэд тодорхой хугацаа шаардагдахгүй.

 Зорилго-Сэтгэлийн хөдөлгөөн ба хүний хэрэгцээний хоорондох хамаарал холбоог ойлгуулахад сургалтанд ашиглаж болно.

Дасгалыг явуулах журам – Ангийн бүх сурагчдыг 4 бүлэгь хуваана. Нэг бүлэг нь хүний биологийн хэрэгцээнүүдийн нэрсийг, нөгөө оролцогчид нийгмийн хэрэгцээнүүдийн нэрсийг,  гурав дахь бүлэг нь аливаа хэрэгцээгээ хангаагүйгээс үүсэх тааламжгүй сэтгэлийн хөдөлгөөний нэрсийг, дөрөвдэх хэсэг нь хэрэгцээ хангагдсан байхад үүсэх тааламжтай сэтгэлийн хөдөлгөөний нэрсийг тус тус бичнэ. Үүний дараа бүлэг тус бүрээс сурагч гар өөрсдийн багийн гаргасан нэрийн жагсаалтыг бүх сурагчдад тайлбарлаж таниулна. Тоглоомыг хөтлөгч төгсгөлд нь хэрэгцээ ба сэтгэлийн хөдөлгөөний илрэлийн хоорондох хамаарал холбооны зүй тогтлыг товч тайлбарлаж дүгнэлт хийнэ.

Дасгал 3. Сэтгэлийн хөдөлгөөнөө мэдэрч сурах дасгал

Зорилго – Тааламжгүй сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, тайлах арга барил эзэмшүүлэх зорилгоор энэ дасгалыг явуулж болно. 

Дасгалыг гүйцэтгэхэд шаардагдах хэрэглэгдэхүүн – Сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмжийн олон өнгө аясыг илэрхийлсэн нэрсийн жагсаалттай хуудсыг бэлтгэсэн байна. /сэтгэлийн хөдөлгөөн /

Дасгалыг гүйцэтгэх журам

1.     Ангийн бүх сурагчдыг хэд хэдэн бүлэгт хувааж нэгийг нь ахлагчаар томилно.

2.     Баг бүр тойруулан зассан сандал дээр сууцгаана.

3.     Оролцогч бүрт сэтгэлийн хөдөлгөөний нэрсийг бичсэн хуудсыг тарааж өгнө.

4.     Сурагчид өгсөн хуудсанд байгаа зүйлсийг уншиж, өмнө нь хэзээ нэгэн цагт өөртөө илэрч байсан сэтгэлийн хөдөлгөөнийг дугуйлж тэмдэглэнэ.

5.     Хуудсанд бичигдсэнээс өөр сэтгэлийн хөдөлгөөн илэрч байсан бол түүнийгээ нэмж бичнэ.

6.     Сурагч бүр өөртөө хамгийн олон удаа илэрч байсан тааламжгүй таван сэтгэлийн хөдөлгөөний нэрсийг бичиж багийн ахлагчдаа хураалгана.

7.     Ахлагч эдгээр сэтгэлийн хөдөлгөөнүүдийг давтамжаар нь ангилан тоолж, хамгийн их сурагчдад илэрч байгаа тааламжгүй таван сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжийн нэрсийн жагсаалтыг гаргана.

8.     Сурагч бүр эдгээр тааламжгүй сэтгэлийн хөдөлгөөнийг намжаах тайлах арга замын талаар ярина.

9.     Бие биенийгээ ярьж байхад бусад нь яриаг таслахгүй шүүмжлэхгүй, зөвхөн сонгох хэлбэрээр хүлээн авна. Төгсгөлд нь дасгалыг хөтлөгч сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх арга замуудыг харуулсан дэлгэц цаасыг тэдэнд харуулж тайлбарлана.

Дасгал 4. “Урам зориг”

Зорилго - Үүсэж бий болсон тааламжгүй сэтгэлийн хөдөлгөөнийг намжаах, сэтгэл санааны дотоод тэнцвэрийг сайжруулж тайвшруулах

Дасгалыг явуулахад шаардагдах зүйлс – Өнгийн харандаа, цагаан цаас.

Дасгалыг явуулах журам:

1.     Зүүн гараараа ямар нэгэн хийсвэр дүрс зурна. Зурах явцдаа өөрийн сэтгэлийн байдлыг тодорхой мэдэрч, түүнд тохирсон өнгөөр илэрхийлэн зурахыг эрмэлзэнэ. Хэрвээ уурлаж бухимдаж байгаа бол тийм өнгөөр илэрхийлнэ гэсэн хэрэг юм. Ийнхүү сэтгэлийн тавгүй байдлаа зурганд шилжүүллээ.

2.     Зурж дуусмагц хуудсаа эргүүлэн нөгөө талд нь өөрийн сэтгэл санааны байр байдлыг илэрхийлсэн 5-7 үгийг бичнэ. Удаан бодохгүйгээр санаандаа орж ирсэн үгийг шууд бичнэ.

3.     Дараа нь зурсан зургаа эргүүлэн харж, бичсэн үгээ дуртайяа уншина. Нөгөө хуудсаа урж хогийн саванд хийнэ. Таныг бухимдуулж байсан таагүй бүхэн хогийн саванд орлоо гэсэн үг. Одоо тайвширлаа, тайван ажиллаж болно.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ХӨГЖЛИЙН ХУВИЙН ОНЦЛОГИЙГ СУДЛАХ АРГАЗҮЙ

СЭДЭВ 2.1. ТЕМПЕРАМЕНТ БА ХЭВ ШИНЖ

          Бие даалтын ажлыг гүйцэтгэхийн өмнө судалж эзэмшсэн байвал зохих тулгуур мэдлэг:

v Темпераментийн хэв шинжүүд

v Холерик темпераментийн хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тэдэнтэй ажиллах арга барил

v Сангвиник хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тэдэнтэй ажиллах арга барил

v Меланхолик хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тэдэнтэй ажиллах арга барил

v Флегматик хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тэдэнтэй ажиллах арга барил

v Экстраверт ба интроверт хүүхдийн сэтгэл зүйн онцлог ялгаа, түүнийг тодорхойлох боломж

Хичээлийн явцад бие даан гүйцэтгэх ажил:

Доорх өгөгдөх аргачлалуудаас аль нэгийг сонгон авч судалгаа хийж, тухайн сурагчийн темпераментийн онцлогийг тодорхойлж, түүнтэй ажиллах арга барилыг тодруулна.

Ашиглах арга зүй

1.     Темпераментийн хэв шинжийг тодорхойлох Г.И.Айзенкийн сорил

Судалгааны зорилго – насанд хүрэгсдийн темперамент болон бие хүний сэтгэл              зүйн хэв шинжийг тодорхойлох

Тестийн зохиомжийн онцлог.

Экстраверт ба интроверт чанар,сэтгэцийн үйлийн тэнцвэртэй ба тэнцвэргүй гэсэн 2 хэмжүүрийн тусламжтайгаар темперамент болон 2 хэмжүүрийн  тусламжтайгаар темперамент болон сэтгэл зүйн хэв шинжийг нэгэн зэрэг тодорхойлдгоороо онцлог арга юм.

Судалгааны хэрэглэгдэхүүн.

Английн сэтгэл зүйч Г.И.Айзенкийн боловсруулсан 57 асуултыг тусгай хуудсан дээр бичиж бэлтгэсэн байна. Асуултууд нь янз бүрийн хувилбараар зохиогдсон байдаг бөгөөд энэ удаагийн судалгаанд А хувилбарыг сонгон авав.

Судалгаа явуулах заавар:

“Танд 57 асуултыг толилуулж байна. Асуулт бүрийг анхааралтай уншаад өөрийн хувийн онцлогт тохирч байгаа асуултын ард <+> тэмдэг, үйл нийцэж байгаа асуултын ард < - > тэмдэг тавиарай. Энд сайн, муу гэсэн хариулт байхгүй тул удаан бодож цаг алдах хэрэггүй. Харин асуулт бүрт үнэн зөв хариулт өгөхийг хичээгээрэй.”

Сорилын асуулт А хувилбар

1.     Та шинэ содон зүйл рүү хүчтэй тэмүүлдэг үү?

2.     Та өөрийгөө найз нөхөддөө үргэлж хэрэгтэй, мөн тэд таныг ойлгон сэтгэл санаагаа хуваалцаж чаддаг гэж боддог уу?

3.     Та амирлангуй тайван хүн мөн үү?

4.     Өөрийн үзэл бодлоос татгалзахад танд хэцүү байдаг уу?

5.     Та аливаа ажлыг хийхдээ яарч тэвдэлгүй урьдаас сайтар бодож төлөвлөж эхлэх нь дээр гэж үздэг үү?

6.     Та бусдад амласан амлалтаа заавал биелүүдэг үү?

7.     Танд гэнэтхэн сэтгэл санаагаар унах юмуу эсвэл хөөрөн баясах үе олонтоо тохиолддог уу?

8.     Та ямар нэгэн зүйлийг хийхдээ нэг их бодож цаг зарцуулахгүйгээр хурдан гүйцэтгэж чадах уу?

9.     Зарим үед онцын шалтгаангүйгээр азгүй юмуу гунигтай мэт сэтгэгдэл танд төрдөг үү?

10.                        Та аливаа маргаанд бүгдийг ялна гэдэг итгэлтэй юу?

11.                        Өөрт таалагдсан эсрэг хүйсийн хүнтэй танилцахдаа ичиж эвгүйрхдэг үү?

12.                        Өөрийгөө эзэмдэж чадалгүй гэнэт уурлах тохиодол танд гардаг уу?

13.                        Тухайн үеийн сэтгэл санааны байдлаас шалтгаалан аливаа асуудлыг шүүн тунгаахгүйгээр шийдвэр гаргах тохиодол танд гарч байсан уу?

14.                        Ярих хэрэггүй зүйлийг хэлчихлээ гэж араас нь санаа зовох явдал тохиолддог уу?

15.                        Хүмүүстэй уулзаж ярилцсанаас ном унших нь дээр гэж боддог уу?

16.                        Та амархан гомддог гэсэн, тэр үнэн үү?

17.                        Та бусадтай хамтран ажиллах дуртай юу?

18.                        Зарим үед танд бусадтай ярилцахаас дургүй хүрэх тохиолдол гардаг уу?

19.                        Заримдаа та эрч хүчтэй дайчин, заримдаа бүр идэвхгүй залхуу үлбэгэр болчихдог гэж үнэн үү?

20.                        Та цөөхөн, дотны найз нөхөдтэй байх нь дээр гэж үздэг үү?

21.                        Та мөрөөдөмтгий хүн мөн үү?

22.                        Таныг загнаж уурлавал, та мөн тэгж хандах уу?

23.                        Та өөрийгөө хүмүүжилтэй, өөгүй хүн гэж хэлж чадах уу?

24.                        Танд өөрийгөө ямар нэгэн юманд буруутгаж, эргэлзэх сэтгэл төрдөг үү?

25.                        Та хүмүүсийн дунд дураараа чөлөөтэй байж хөгжиж чадах уу?

26.                        Та мэдрэмтгий эмзэг хүн мөн үү?

27.                        Та цовоо сэргэлэн, хөгжилтэй хүн мөн үү?

28.                        Ямар нэг зүйлийг хийснийхээ дараа үүнээс илүү хийж болох байж гэж боддог уу?

29.                        Та олон хүний дунд байхдаа ичиж эвгүйрхдэг үү?

30.                        Та бусадтай хов жив ярьдаг уу?

31.                        Янз бүрийн зүйл таны толгойд эргэлдсэнээс болж нойр хулжих явдал танд тохиолддог уу?

32.                        Ямар нэгэн зүйлийн талаар мэдэхийг хүсвэл хүнээс асууснаас номноос эрсэн нь дээр гэж үздэг үү?

33.                        Огцом уурласнаас болж зүрх чинь хүчтэй дэнсэлдэг үү?

34.                        Маш их анхаарал шаардсан ажил танд таалагддаг уу?

35.                        Та салганаж чичиртлээ уурлан бачимддаг уу?

36.                        Та үргэлж үнэнийг ярьдаг уу?

37.                        Бие биенээ шоолон даапалж байгаа хүмүүсийн дэргэд байхад танд эвгүй санагддаг уу?

38.                        Та үргэлж уурлаж цухалддаг уу?

39.                        Хурдан хөдөлгөөн шаардсан ажил танд таалагддаг уу?

40.                        Янз бүрийн тааламжгүй явдал тохиолдох вий гэж санаа зовж тавгүйтдэг үү?

41.                        Та аливаа ажлыг хийдээ аажуу тайван ханддаг гэж үнэн үү?

42.                        Ажил юмуу болзсон хүнтэй уулзахдаа хожимдож байсан уу?

43.                        Хар дарж зүүдлэх тохиодол танд олонтоо тохиолддог уу?

44.                        Хүмүүстэй амархан танилцаж холбоо тогтоож чадах уу?

45.                        Таныг шаналгаж байдаг өвчин эмгэг бий юу?

46.                        Та найзуудтайгаа уулзалдахгүй удвал санаж шаналдаг уу?

47.                        Та өөрийгөө онгироо сагсуу хүн гэж хэлэх үү?

48.                        Танилуудын чинь дотроос танд огт таалагддаггүй хүн бий юу?

49.                        Та өөртөө итгэлтэй байдаг уу?

50.                         Таны дутагдлыг шүүмжилвэл, та эсэргүүцдэг үү?

51.                        Олон нийтийн ажилд оролцсондоо сэтгэл хангалуун байдаг уу?

52.                        Ямар нэг талаараа бусдаас доогуур гэж өөрийгөө голж гутарч явдаг уу?

53.                        Та уйтгарласан хүмүүсийг хөгжөөж чадах уу?

54.                        Та өөрөө ч учрыг нь олоогүй зүйлийн тухай бусдад ярьдаг уу?

55.                        Та өөрийн эрүүл мэндийн байдалд санаа зовж тавгүйддэг үү?

56.                        Та шооч хүн мөн үү?

57.                        Нойр хулжих явдал танд тохиолддог уу?

Судалгааны үр дүнг боловсруулах журам

1.     Туршигдагчийн өгсөн хариулт бүрд 1 оноо өгье. Гэхдээ туршигдагчийн өгсөн хариултыг сорилын түлхүртэй тохируулж үзсэний эцэст зохих оноог өгөх юм. Өөрөөр хэлбэл, “Тийм” эсвэл “Үгүй” гэсэн хариултын түлхүүрийн харгалзах дугаартай туршигдагчийн өгсөн хариулт тохирч байвал нэг оноо авна гэсэн хэрэг. Эсрэг тохиодолд 0 оноо авах болно.

2.     Сорилын бодит, найдварт чанарыг магадлан шалгах асуултын түлхүүрийн тусламжтайгаар үнэлнэ.

Магадлан шалган асуултын дугаарууд:

“Тийм” 6, 24, 36

“Үгүй” 12, 18, 30, 42, 48, 54

Эдгээр асуултанд хариулсан нийт онооны нийлбэрийг тооцож гаргана. Хэрвээ туршигдагч магадлан шалгах үнэлгээний асуултанд 5-аас дээш оноо авсан бол, тухайн сорилын хариултын найдварт чанар хангалтгүй гэж үздэг. Тухайн туршигдагч өөрийгөө үнэн зөв бодитой бус үнэлсэн гэсэн үг юм.

3.     Туршигдагчийн сэтгэл зүйн экстраверт, интроверт хэв шинжийг дараах түлхүүрийн тусламжтайгаар тодорхойлно. Дээрх хэмжүүр нь 24 интервалаар хэмжинэ. Түлхүүр:

“Тийм” 1, 3, 8, 10, 13, 17, 22, 25, 27, 39, 44, 46, 49, 53, 56

“Үгүй” 5, 15, 20, 29, 32, 34, 37, 41, 51

Мөн дээрхийн нэгэн адил асуулт бүрд хариулсан нийт оноог тооцож гаргана. Энэ хэмжүүр дээр туршигдагчийн авсан нийт оноо 15-аас дээш байвал, түүнийг экстраверт хэв шинж зонхилон онцлогтой гэж үзнэ. Харин туршигдагчийн авсан нийт оноо 9-өөс доош байвал, түүнийг интроверт хэв шинжид хамааруулна.

4.     Сэтгэцийн үйлийн тэнцвэртэй ба тэнцвэргүй хэв шинжийг дараахи түлхүүрийг ашиглан тодорхойлно. Энэ хэмжүүр нь 24 интервалаар хэмжинэ. Түлхүүр:

“Тийм” 2, 4, 7, 9, 11, 14, 16, 19, 21, 23, 26, 28, 31

“Үгүй” 33, 35, 38, 40, 43, 45, 47, 50, 52, 55, 57

Асуулт бүрд авсан онооны нийлбэрийг тооцож гаргана. Энэ хэмжүүр дээр туршигдагчийн авсан нийт оноо 15-аас дээш байвал, түүний сэтгэцийн үйл ажиллагаа тэнцвэргүй явагддаг гэж үнэлнэ. Харин туршигдагчийн авсан нийт оноо 9-өөс доош байвал, түүний сэтгэцийн үйл ажиллагаа тэнцвэртэй гэж үзнэ.

5.     Үүний зэрэгцээ дээрхи 2 хэмжүүр тус бүрээр туршигдагчийн авсан оноог зураасаар холбож тухайн хүний темпераментийг тодорхойлно.

Жишээлбэл, туршигдагч Ц-ийн экстраверт ба интровер чанарын хэмжүүрийн нийт оноо 15, сэтгэцийн үйлийн тэнцвэртэй ба тэнцвэргүй гэсэн хоёр дахь хэмжүүрийн нийт оноо 8 гарсан гэж үзье. Дээрхи хоёр хэмжүүр дээр туршигдагчийн авсан оноог зураасаар холбоход дараахи зураглал гарах бөгөөд экстраверт хэв шинж зонхилсон сангвиник темпераменттай болох нь харагдаж байна.

6.     Хоёр хэмжүүрийн баруун (9) ба зүүн (15) дээд (15) доод (9) талуудын дээр заагдсан хязгаараас дотогшхи тоон утга нь тухайн хүнд зонхилон илрэх темпераментийг тодорхойлж өгдгөөрөө зохиомжийн хувьд онцлог сорил юм. Хоёр хэмжүүрийн огтлолцлыг координатын тэнхлэг гэж үзвэл түүний 4 талд харгалзах темперамент байрлана. Дээрхи 2 хэмжүүр дээр туршигдагч бүрийн авсан тоон утгыг холбож зураглах замаар тухайн хүнд зонхилон илрэх темпераментийг тодруулна.

II. Хүүхдийн темпераментийн хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил.

 Ашиглах материал (Л.Уранцэцэг, Ч.Түмэндэлгэр, “Сэтгэл зүйн зугаатай өгүүллүүд” УБ, 2002 он)

III. Бие хүний экстраверт ба интроверт хэв шинжийг тодорхойлох. К.Юнгийн сорил.

Судалгааны зорилго – Хүмүүсийн сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох.

Судалгааны хэрэглэгдэхүүн. Швейцарийн сэтгэл зүйч К.Юнгийн боловсруулсан сэтгэл судлалын практик түгээмэл хэрэглэдэг 20 асуултыг тусгай хуудсан дээр бичиж бэлтгэсэн байна.

Судалгааны асуултууд:

1.     Та доорхи хоёр бодомжийн алийг нь чухал гэж үзэх вэ?

a.     Цөөн тооны найз нөхөдтэй байх

     б.   Олон хүнтэй найзлаж нөхөрлөх

2. Та ямар номыг илүүд үздэг вэ?

а. Зугаатай, хөгжилтэй үйл явдалтай

б. Хүмүүсийн дотоод ертөнцийг харуулсан

3. Доорхи хоёр дутагдлын аль нь танд илүү тохиолддог вэ?

а. Ажлаас (хичээлээс) хоцрох

б. Алдаа доголдол гаргах

4. Хэрвээ та болчимгүй явдал гаргавал

а. Сэтгэл хүчтэй шаналдаг

б. Юмын чинээ боддоггүй

5. Та хүмүүстэй учир зүйгээ хир зэрэг амар ололцдог вэ?

а. Түргэн хялбар

б. Бодож байж удаан

6. Та өөрийгөө гомдомтгой эмзэг хүн гэж үздэг үү?

а. Тийм

б. Үгүй

7. Та чин сэтгэлээсээ инээн баясдаг уу?

а. Тийм

б. Үгүй

8. Та өөрийгөө ямархуу хүн гэж боддог вэ?

а. Дуу цөөтэй

б. Яриасаг

9. Доорх хоёр чанарын аль нь танд илүү илэрдэг вэ?

а. Илэн далангүй

б. Үл анзаарагдам битүүлэг

10. Та аливааг эргэцүүлэн бодох, тунгаах дуртай юу?

а. Тийм

б.Үгүй

11. Та хүмүүсийн дунд байхдаа доорх хоёр тохиолдлын алийг чухалд үздэг вэ?

а. Өөрөө ярихыг

б. Бусдыг сонсохыг

12. Та байнга сэтгэл дундуур байдаг уу?

а. Тийм

б. Үгүй

13. Та ямар нэгэн ажлыг зохион байгуулах дуртай юу?

а. Тийм

б. Үгүй

14. Нууцхан өдрийн тэмдэглэл хөтлөх хүсэл төрдөг үү?

а. Тийм

б. Үгүй

15. Та гаргасан шийдвэрээ шуурхай хэрэгжүүлж чаддаг уу?

а. Тийм

б. Үгүй

16. Таны сэтгэл санааны байдал амархан өөрчлөгддөг үү?

а. Тийм

б. Үгүй

17. Та бусдыг ятгаж үзэл бодлоо ойлгуулах дуртай юу?

а. Тийм

б. Үгүй

18. Таны хөдөлгөөн

а. Түргэн

б. Удаан

19. Тохиолдож болзошгүй таагүй байдлаас болж таны сэтгэл тавгүйтдэг үү?

а. Байнга

б. Хааяа

20. Амьдралд бэрхшээл тохиолдвол та

а. Бусдаас туслалцаа авахаар хандана

б. Өөртөө асуудлаа шийдэхийг эрхэмлэнэ.

Судалгааны үр дүнг боловсруулах журам

1.     Туршигдагчийн өргөн хариултыг сорилын түлхүүртэй тохируулж нийт авсан оноог тооцож гаргана.

Сорилын түлхүүрүүд:

Экстраверт чанарыг илэрхийлсэн асуултууд 1б, 2а, 3б, 4а, 5а, 6б, 7а, 8б, 9а, 10б, 11а, 12б, 13а, 14б, 16а, 18а, 19б, 20а, 17а, 15а

2.     Эдгээр дугааруудтай өөрийн хариулт тохирч байвал дугаар бүрт  1 оноо өгч нийлбэрийг 5-аар үржүүлнэ.

3.     Бие хүний сэтгэл зүйн хэ шинжийг тодорхойлох жишиг хэмжээтэй өөрийн хариултын оноог харьцуулж дүгнэлт гаргана.

Жишиглэл:

0-35 оноо авсан бол интроверт

36-65 оноо амбиверт (завсрын хэв шинж)

66-100 оноо авбал экстраверт

СЭДЭВ 2.2. ЗАН ТӨЛӨВ

Бие даасан ажлыг гүйцэтгэхийн өмнө судалж эзэмшсэн байвал зохих тулгуур мэдлэг:

v Зан төлөвийн хувийн болон нийтлэг онцлог

v Зан төлөвийн бүтэц илрэл

v Зан төлөвийн төлөвшилд нөлөөлөгч хүчин зүйлс

Хичээлийн явцад бие даан гүйцэтгэх ажил:

Оюутан бүр сурагчдын зан төлөвийн онцлогийг судлах арга зүйтэй танилцан, тэдгээрээс аль нэгийг сонгон авч судалгаа явуулан дүгнэлт бичнэ.

Ашиглах арга зүй

1.Хүүхдийн зан төлөвийн тодролыг (акцентуаци) судлах арга

Судалгааны зорилго – Хүүхдийн зан төлөвийн зарим өөрчлөлтийг тодруулах

Сорилын зохиомжийн онцлог – Хүүхдэд илрэх зан төлөвийн тодролыг 10 төрлийн хэв шинжийн хэмжүүрээр хэмжин тодорхойлдог.

Судалгааны хэрэглэгдэхүүн:

Оросын сэтгэл зүйч Шмишекийн хүүхдийг судлахад зориулсан боловсруулсан 88 асуултын тусгай хуудсан дээр бичиж бэлтгэсэн байна.

Судалгааны асуултууд:

          Хүүхдийн зан төлөвийн хурцдалыг судлах асуулга  

          Судалгаа явуулах заавар: “Чамд 88 асуултыг толилуулж байна. Асуулт бүрийг уншаад өөрийн санаандаа нийцэж, зөвшөөрч байгаа асуулгын ард /+/ тэмдэг, үл нийцэж байвал /-/ тэмдэг тавиарай. Энд сайн муу асуулт гэж байхгүй тул бодож цаг алдах хэрэггүй. Аль болох үнэн зөв хариулахыг хичээгээрэй.”

Асуултууд:

1.     Чи ихэвчлэн тайван хөгжилтэй байдаг уу?

2.     Чи амархан гомдож уурладаг уу?

3.     Чамайг уйлуулах амархан уу?

4.     Чи ямар нэгэн зүйл хийх үедээ алдаа гаргаж байгаа эсэхээ байнга хянадаг уу?

5.     Чи үе тэнгийхэнтэй адилхан хүчтэй юу?

6.     Чи амархан гомдож баярладаг уу?

7.     Чи уралдаан тэмцээний үед голлон тоглогч байх дуртай юу?

8.     Тодорхой шалтгаангүйгээр бусдад уурлаж уцаарлах тохиолдол гардаг уу?

9.     Чи буйр суурьтай хүн үү?

10.                        Чи багшийнхаа өгсөн үүрэг даалгаварыг чин сэтгэлээсээ чармайж хийдэг үү?

11.                        Чи шинэ тоглоом зохиож чадах уу?

12.                        Хэрэв чи хэн нэгнийг гомдоосон бол амархан мартдаг уу?

13.                        Чи зөөлөн сэтгэлтэй өрөвч хүүхэд мөн үү?

14.                        Чи шуудангийн хайрцагт захидал хийчихээд дахин дахин шалгаж үздэг үү?

15.                        Чи сургууль, дугуйлан секцийн тэргүүн сурагч байхыг эрмэлздэг үү?

16.                        Чи бага байхдаа тэнгэрийн дуу, нохойноос айдаг байсан уу?

17.                        Хүүхдүүд чамайг хэт хичээнгүй нямбай гэж үздэг үү?

18.                        Гэр орон болон сургуулийн ажлын үр дүнгээс шалтгаалан сэтгэл санаа байдал чинь өөрчлөгддөг үү?

19.                        Олон найз чинь чамайг хайрладаг гэж хэлж болох уу?

20.                        Чиний хувьд сэтгэл зовинох үе гардаг уу?

21.                        Чи бага зэрэг уйтгар гунигтай явдаг уу?

22.                        Ямар нэгэн золгүй үйл явдлын үед ихэр татан уйлж үзсэн үү?

23.                        Нэг газар удаан суух нь хэцүү юу?

24.                        Чамд шударга бус хандвал эсэргүүцэх үү?

25.                        Чи хэн нэгэн хүн рүү чавхаар харваж үзсэн үү?

26.                        Чи хайш, яйш тавьсан хөшиг, ширээний бүтээлгийг хараад тэр дор нь засаж янзалдаг уу?

27.                        Чи хүүхэд байхдаа гэртээ ганцаараа үлдэхээс айдаг байсан уу?

28.                        Тодорхой шалтгаангүй сэтгэлээр унах эсвэл баярлах үе чамд гардаг уу?

29.                        Чи ангийнхаа тэргүүний сурагч мөн үү?

30.                        Чи ихэнх цагаа зугаацан тоглож өнгөрөөдөг үү?

31.                        Чи цочмог түргэн ууртай юу?

32.                        Заримдаа маш их баяртай юм шиг мэдрэмж чамд төрдөг үү?

33.                        Чи үе тэнгийхний найз нөхдөө хөгжөөж чаддаг уу?

34.                        Чи хэн нэгний тухай өөрийнхөө санаа бодлыг шууд хэлж чадах уу?

35.                        Чи цус хараад айдаг уу?

36.                        Чи сургуулиас өгсөн үүрэг даалгаварыг дуртайяа биелүүлдэг үү?

37.                        Хэн нэгэнд шударга бус хандвал чи өмөөрөн тэмцэх үү?

38.                        Хоосон харанхуй өрөө рүү орвол айх уу?

39.                        Олон төрлийн түргэн үйлдэл шаардсан ажлаас нэгэн хэвийн нягт нямбай ажил чад илүү тохиромжтой санагддаг уу?

40.                        Чи хүнтэй амархан танилцдаг уу?

41.                        Чи үдэшлэгт явж, дуу дуулж, шүлэг уншиж оролцох дуртай юу?

42.                        Гэрээсээ оргож үзсэн үү?

43.                        Багш, олон хүүхэдтэй маргаснаас болж сургуульдаа явахгүй байх тохиодол гарч байсан уу?

44.                        Амьдрал хүнд бэрхшээлтэй юм шиг санагддаг уу?

45.                        Азгүйтсэн үед ч инээж баясаж чадах уу?

46.                        Хэрвээ чамайг гомдоосон бол чи эхэлж эвлэрэх алхам хийх үү?

47.                        Чи амьтанд их хайртай юу?

48.                        Гэрээс гарах үедээ бүх юм хэвийн байгаа эсэхийг дахин шалгах тохиодол байдаг уу?

49.                        Өөртөө болон ойр дотны хүнд ямар нэгэн таагүй зүйл тохиолдох гээд байгаа юм шиг бодол төрдөг үү?

50.                        Цаг агаар сэтгэл санаанд чинь нөлөөлдөг үү?

51.                        Асуултыг мэдэж байгаа хэдий ч хариулахад хэцүү байдаг уу?

52.                        Чамайг доромжлон гомдоовол цохиод авч чадах уу?

53.                        Хүүхэдтэй хамт байх дуртай юу?

54.                        Азгүй тохиолдлоос болж сэтгэлээр унах тохиодол гардаг уу? 

55.            Чи ямар нэг тэмцээн уралдаан зохиож чадах уу?

56.            Чи ямар нэг бэрхшээл тохиолдсон ч шаргуу зүтгэж зорьсондоо хүрдэг үү?

57.            Эмэгнэлт кино үзээд абж уйлж байсан уу?

58.            Ямар нэгэн зүйлд санаа зовж тавгүйтсэнээс унтаж чадахгүй хөрвөөх тохиолдол байдаг уу?

59.            Чи нөхөддөө /будаа/ өгч хуулуулдаг уу?

60.            Чи харанхуй гудамжаар шөнө орой ганцаар явбал айх уу?

61.            Гэр орны эд зүйлсийг эмх цэгцтэй байлгах дуртай юу?

62.            Хангалуун өндөр сэтгэлтэй унтчихаад сэтгэлээр унаж босч ирэх тохиолдол байдаг уу?

63.            Танихгүй хүүхдийн дунд биеэ чөлөөтэй авч явж чадах уу?

64.            Чиний толгой өвдөмдгий юу?

65.            Чи их инээж хөхөрдөг үү?

66.            Чи таалагддаггүй хүнтэйгээ эелдэг харьцаж чаддаг уу?

67.            Чи шаламгай хурдан хүүхэд мөн үү?

68.            Хүмүүс чамтай шудрага бус хандвал гомдож сэтгэлээр унадаг уу?

69.            Чи байгальд аялах дуртай юу?

70.            Унтахдаа бүх юмаа шалгаж үздэг үү?

71.            Чи аймтгай юу?

72.            Баярын ширээний ард байх үед сэтгэл санааны байдал амархан хөдөлдөг үү?

73.            Урлаг уран сайханд оролцох дуртай юу?

74.            Ер бусын нуугдмал зүйлийн тухай мөрөөддөг үү?

75.            Ирээдүйн амьдралаа гутранги байдлаар төсөөлөх тохиолдол олон гардаг уу?

76.            Баяр хөөр болж байсанаа гэнэт санаагаар унах тохиолдол байдаг уу?

77.            Чи найз нөхдийнхөө санаа сэтгэлийг хөгжөөж баясгаж чадах уу?

78.            Уур гомдлоо удаан хадгалдаг уу?

79.            Бусдад тохиолдсон уй гашуудлыг мэдрэх хуваалцаж чаддаг уу?

80.            Дэвтэр муухай болчихвол дахин хуулж бичих үү?

81.            Чамайг болгоомжтой үл итгэмтгий хүн гэж үздэг үү?

82.            Чи аймшгийн зүүд байнга зүүдэлдэг үү?

83.            Цонхноос үсрэх, машинд дайруулах бодол төрж байсан уу?

84.            Ойрд дотны хүмүүс хөгжилтэй байвал чи мөн хөгжилтэй байж чадах уу?

85.            Чамд золгүй явдал тохиолдвол амархан мартаж чадах уу?

86.            Сэтгэлийн хөөрөлдөө автан санаандгүй үйлдэл хийж байсан уу?

87.            Чи дуу цөөнтэй хүүхэд мөн үү?

88.            Жүжиг тоглож байвал дүрдээ итгэн сайн тоглож чадах уу?

Судалгаа явуулах заавар “Чамд дээрх 88 асуултыг толилж байна. Асуулт бүрийг анхааралтай уншаад өөрийн онцлогт тохирж байгаа асуултын ард талд нэмэх /+/, үл нийцэж байгаа асуултын ард хасах /-/ тэмдэг тавиараа. Асуултанд аль болох үнэн зөв, хурдан хариулахыг хичээгээрэй.

Сорилын үр дүнг боловсруулах журам

1.     Турнигдагчийн өгсөн хариул асуултын түлхүүр хариулттай тохирч байвал нэг оноо өгнө.

2.     Хэв шинж бус бүрийн нийлбэр оноог гаргаж коэффициентээр үржүүлнэ.

3.     Судалгааны үр дүнд тулгуурлан тухайн хүүхдэд илэрч байгаа зан төлөвийн тодролын авсан онооны эрэмбээр эхний 3-4 хэв шинж онцлон сонгож дүгнэлт бичнэ.

Зан төлөвийн тодролын хэв шинж

Тийм

Үгүй

коэффициент

1.     Эрч хүчтэй

1, 11, 23, 33, 45, 56, 67, 77,

3

2.     Гацамтгай хөшүүн

2, 15, 24, 37, 55, 68, 78, 81, 9

12, 46, 59,

2

3.     Хэт мэдрэмтгий

3, 13, 35, 47, 57, 69, 79,

25,

3

4.     Хэт нягтламтгай

4, 14, 17, 26, 34, 39, 48, 58, 61, 70, 80

36,

2

5.     Солтгдомтгой

6, 18, 28, 40, 50, 62, 72, 84,

3

6.     Аймтгай түгшимтгий

16, 27, 38, 49, 60, 71, 82, 

5,

3

7.     Сурталчламтгай

7, 19, 22, 29, 41, 43, 63, 66, 73, 85, 88,

51

2

8.     Тэнцвэргүй хөөрөмтгий

8, 20, 30, 42, 52, 64, 74, 86,

3

9.     Гутрангуй

21, 44, 75, 87, 83

31, 53, 65

3

10.                        Цочромтгой доголомтгой

10, 32, 54, 76,

6

Зан төлөвийн тодролыг үнэлэх жижиглэл

Ямар нэгэн сэтгэл зүйн хэв шинжийн хэмжүүрээр 12-оос дээш оноо авсан тохиолдолд, тухайн сурагчид зан төлвийн тодрол байна гэж үздэг.

Түрэмгий зан авирыг судлах арга зүй. Ашиглах материал (Д.Дашхүү, О.Мягмар, Ж.Батдэлгэр Д.Эрдэнэчулуун. Өсвөр, ахлах насны хүүхдийг судлах аргазүй. УБ, 2002 он хууд. 95-110)

“Өөрийн хөрөг” төст. Ашиглах материал (О.Мягмар. Хувийн дасан зохицохүй. УБ., 2000 он. Хууд 72-117)

Хүүхдийн хөгжил, төлөвшлийн нийгэм сэтгэл зүйн онцлогийг судлах арга зүй

Сэдэв 3.1 Харилцааны бүтэц, үүрэг

Бие даасан ажлыг гүйцэтгэхийн өмнө судалж эзэмшсэн байвал зохих тулгуур мэдлэг, ухагдахуун:

·        Хүүхдийн сэтгэцийн хөгжил ба гэр бүлийн нөлөө

·        Гэр бүлийн харилцааны хэв шинжүүд

·        Сурган хүмүүжүүлэх харилцааны хэв шинж

·        Багш сурагчдын харилцааг үр дүнтэй болгох арга зам.

Хичээлийн явцад бие даан гүйцэтгэх ажил:

Харилцааны онцлог талуудыг судлах арга зүйтэй танилцаж,тэдгээрээс аль нэгийг нь сонгон авч туршилт- судалгаа явуулан дүгнэлт бичиж ажлаа тооцуулна.

Ашиглах арга зүй

Өөрийн санаа бодлыг илэрхийлэх чадварыг тодорхойлох сорил.

Судалгааны зорилго – Бусадтай харилцах явцад өөрийн бодол санааг, илэрхийлэх чадварыг тодруулах.

Судалгааны хэрэглэгдэхүүн- Урьдчилан боловсруулсан 16 асуултыг тусгай хуудасан дээр бичиж бэлтгэсэн байна.

Судалгаа явуулах заавар:

Дараах 16 асуултыг толилуулж байна. Өөрийн харилцааны онцлог байдалд нийцэж байгаа асуултанд “ Тийм” тохирохгүй байгаад нь “ Үгүй “ гэж хариулаарай.

Сорилын асуулт

1.     Та бусдад ойлгомжтой ярихсан гэж санаа тавьж хичээдэг үү ?

2.     Сонсож байгаа хүнийхээ нас, боловсрол, оюун ухаан, соёлын түвшинд тохируулан ярьж чаддаг уу ?

3.     Ярихаасаа өмнө, санаа бодлоо яаж илэрхийлэхээ урьдчилж бодож төлөвлөдөг үү ?

4.     Үзэл бодлоо илэрхийлэх боломж танд хязгаарлагдмал байдаг уу ?

5.     Хэрвээ сонсогч танд асуулт тавихгүй байвал, бүгд ойлгомжтой байна гэж үзэх үү ?

6.     Та оновчтой, тодорхой ярьж чаддаг уу ?

7.     Та ярих зүйлийнхээ дэс дараалал , учир холбогдолд анхаарал тавьдаг уу ?

8.     Та ярьсан зүйлийнхээ талаар тодорхойгүй, ойлгомжгүй зүйл байсан эсэхийг лавлаж авдаг уу ?

9.     Сонсож байгаа хүнийхээ бодол сэтгэгдлийг мэдэх зорилгоор түүнд тодотгох асуулт тавьдаг уу ?

10.                      Та болсон үйл явдлын талаархи баримт мэдээг хувь хүний үзэл , бодол сэтгэгдлээс ялгаж чадах уу ?

11.                      Та ярилцагчийнхаа үзэл бодлыг няцааж эсэргүүцэхийг чухалчилдаг уу ?

12.                      Өөрийн үзэл бодолд сонсож буй хүмүүсээ нийцүүлэхийг  чармайдаг уу ?

13.                      Олон нийтэд төдийлөн танил биш мэргэжлийн үг хэллэг хэрэглэдэг үү ?

14.                      Та эелдэг, найрсаг, дотно байдлаар ярьдаг уу ?

15.                      Өөрийн яриа бусдад ямар сэтгэгдэл төрүүлж байгааг анзаарч хянадаг уу ?

16.                      Та ярихдаа бодож, үгээ цэнэж ярьдаг уу ?

Судалгааны үр дүнг боловсруулах

Тестийн түлхүүртэй туршигдагчийг хариултыг тохируулж нийт авсан оноог тооцож гаргана.

Сорилын түлхүүр

5 , 11, 12, 13 гэсэн асуултуудад “ Үгүй ” үлдсэн бусад асуултуудад “ Тийм ” гэж хариулсан бол тус бүрт 1 оноо авна.

Сорилын үр дүнг үнэлэх жишиглэл

12-16 оноо. Хангалттай . та өөрийнхөө бодол санааг оновчтой сайн илэрхийлж чаддаг юм байна. Тантай харилцсан бусад хүмүүс тааламжтай, сэтгэл хангалуун байх бөгөөд хялбархан учир зүйгээ ололцож чадна.

10-12 оноо. Дунд зэрэг. Та хүмүүстэй харилцахдаа учир зүйгээ ололцож чадах боловч илүү нээлттэй ойлгомжтой байхын тулд энэ чиглэлээр өөрийгөө дайчлан хөгжүүлж дадлагажуулах хэрэгтэй.

9- өөс бага оноо. Хангалтгүй. Харилцааны дадалд суралцах шийдвэр гаргаж ажиллах нь таны тулгамдсан зорилт юм байна.

Та зөрчимтгий хүн мөн үү ? сорил

“Гэр бүлийн хөрөг” зурган сорил

Судалгааны зорилго                                                                                                             Хүүхдийн гэр бүлийн гишүүддээ хандах харьцаа хандлага, гэр бүлийн дотоод уур амьсгал тухайлбал зөрчил сөргөлдөөн гэр бүлийн дотор хүүхдийн эзэлж буй байр суурийг тодорхойлоход голлон хэрэглэдэг.

Ашиглах төхөөрөмж

1.     Бичгийн цаас

2.     Харандаа хатуулаг 2 мм

3.     Баллуур

Судалгаа явуулах заавар

“ Чи энэ цаасан дээр гэр бүлийнхээ ямар нэгэн зүйлийг хийж байгаа байдлаар зураарай. Харин чи хэнийг яаж зурахаа өөрийнхөө бодож төсөөлж байгаагаар чөлөөтэй зурах юм шүү ” Оношлооч, зураг зурах явцад хүүхдийн нүүр царайнд илрэх өөрчлөлт хувирал санамсаргүй байдлаар ярьсан үг яриа, зургыг зурах дарааллыг анхааралтай ажиглаж, бичиж тэмдэглэнэ. Зурж дууссаны эцэст дараах асуултуудыг тавьж хүүхэдтэй ярилцаж зарим зүйлсийг гүнзгийрүүлэн тодруулах боломжтой.

·        Чи зураг дээр хэн хэнийг зурсан бэ? Тэд юу хийж байна вэ?

·        Аав,ээж,ах,эгч нар чинь хаан ажилладаг вэ?

·        Танай гэр бүлийнхэн гэр орныхоо ажлыг яаж хувиарладаг вэ?

·        Чи гэртэй хэнтэй ойр дотно байдаг  вэ? Гэх мэт.

Сорилын үр дүнг боловсруулах:

Зурган сорилын үр дүнд тоон болон чанарын үнэлгээ хийж болно. Хүүхдийн зурсан зурагны чанарын үнэлгээг сургалтын онцлог болон агуулгын үзүүлэлтийг харгалзан хийдэг.

Зуралтын онцлогыг харуулсан үзүүлэлтүүд:

·        Цаасан дээр гэр бүлийн гишүүдийг байрлуулсан байдал Цаасны дунд, захад, доод хэсэгт гэх мэт

·        Зураасны онцлог шулуун,тасралтгүй,хөнгөн дарж зурсан гэх мэт

·        Зарим гишүүдийн биеийн тодорхой хэсгийг баллуурдаж зурсан зуралтууд

Зургын агуулгыг харуулсан үзүүлэлтүүд:

·        Гэр бүлийн гишүүдийн гүйцэтгэж байгаа ажлын онцлог хамтарч байна уу эсвэл ганцаараа гэх мэт

·        Гэр бүлийн гишүүдийн хоорондын зай байрлал холдуулсан эсвэл заагласан гэх мэт

·        Зурган дээрх эд юмс хүмүүст хандах хандлага харьцаа сэтгэл дундуур, зовиур, түгшүүртэй гэх мэт

Дээрх үзүүлэлтүүдийг харгалцан дараах гурван чиглэлээр хүүхдийн зургыг тайлбарлах боломжтой.

1.Гэр бүлийн гишүүдийн зурагны бүтэц, бүрэлдэхүүн, тооны байдлыг харгалзан тайлбар хийх жишиглэл

Тухайн хүүхдийн гэр бүлийн гишүүдийн бодит тоог зурган дээр дүрсэлсэн тоотой харьцуулах буюу тэдний харьцааны онцлогийг тодорхойлно.

v Хүүхэд гэр бүлийн гишүүн бүрийг бүгдийг зурахгүй байх тохиолдол гардаг. Ялангуяа харилцааны хувьд зөрчилтэй, өөрт таалагддаггүй, сэтгэл дундуур байдаг тэр гишүүнийг орхиж зурах нь олонтой. Заримдаа гэр бүлийн жинхэнэ гишүүдээс гадна өөр хүнийг нэмж зурах тохиолдол байдаг. Гол төлөв салсан гэр бүлд амьдарч байгаа хүүхдүүд гэр бүлийнхээ дотор гадны хүнийг оруулж зурдаг.

v Гэр бүлийн гишүүдийн хоорондын зай байрлал, тэдний харьцаа хандлагын онцлогийг илэрхийлж байдаг. Сэтгэл зүйн хувьд ойр дотно байдлыг илэрхийлэгч гол үзүүлэлт бол гэр бүлийн гишүүдийн хоорондох зай юм. Заримдаа хүүхэд  гэр бүлийн гишүүдийн хоорондох зайнд ямар нэгэн юмсыг оруулж зурсан байдаг. Энэ нь тэдгээрийн хоорондын харилцаанд хаалт саад болж харагдана. Жишээлбэл: хүүхэд, телевизорын дэргэд суугаад өөрийгөө бусад гишүүдээс сонингоор халхалсан байдалтайгаар аавыгаа зурах жишээтэй.

v Гэр бүлийн бүх гишүүд ямар нэгэн зүйлийг хамтран хийж байгаагаар зурсан байвал тухайн гэр бүлийн гишүүдийн харьцаа эвсэг дотно болохыг илэрхийлж  байдаг. Харин ямар нэгэн ажлыг гэр бүлийн гишүүд тус тусдаа хийж байгаагаар дүрсэлсэн байвал тухайн гэр бүлийн дотор үзэл бодлын зөрөлдөөн, зөрчил, дотоод бүлэглэл байна гэж тайлбарлаж болох юм.

v Удаан хугацаагаар өвдөж, эмнэлэгт хэвтэж байсан хүүхдүүд гол төлөв өөрийгөө гэр бүлийн зурагнаас хасаж зурах нь олонтой. Оюун ухааны хувьд хэвийн хөгжилтэй хүүхдийн 85% нь өөрийгөө гэр бүлийнхэнтэйгээ хамт зурдаг байна.

2.Гэр бүлийн гишүүдийн зурсан зуралтын онцлог байдлыг харгалзан тайлбар хийх жишиглэл

Зуралтын онцлогт гэр бүлийн гишүүдийн зурагны хэмжээ, хэлбэр, харьцаа дүрсийг илэрхийлсэн хэв маягууд орно.

v Зарим хүүхдүүд гэр бүлийнхнээ маш жижиг хэмжээтэй зурж, хуудасны доод хэсэгт байрлуулсан байдаг. Энэ нь тухайн хүүхдийн гэр орныхоо одоогийн нөхцөл байдал, харьцаанд сэтгэл дундуур, зовнин түгшиж байгааг илэрхийлнэ.

v Зарим хүүхдүүд хүмүүсийг бус харин гэр орныхоо эд юмс, тавилгыг голлон зурсан байдаг. Хүүхэд гэр бүлийн дотор үүсэж тогтсон уур амьсгал, хандлага харилцаанд сэтгэл зовниж байгаагаас тэднийг зуралгүй орхиж өөрийн  хувьд төдийлөн зовиурлуулахгүй эд юмсыг зурах тохиолдол гардаг.

v Хүүхэд өөрийн дотно хайртай хүнийхээ нүүр царай, биеийн төрх байдлыг маш тодорхой нарийвчлан зурах төдийгүй зарим нэг чимэг гоёлыг оруулж баяжуулж зурна. Харин өөрийн дотны бус дургүй хүнийг зурахдаа биеийн хэлбэр төрөхийг хагас дутуу юмуу нүүр царайг тодорхой бус байдлаар гол төлөв зурдаг.

v Харилцааны хувьд зөрчилтэй, сэтгэл санааны болон биеийн хүчирхийлэл дарангуйлал үзүүлж байдаг тэр гишүүнийг зурахдаа харандаагаа хүчтэй дарж дүрсийг дахин дахин тодруулан зурах буюу баллуурдаж зурах онцлог байдал илэрнэ.

v Зарим хүүхдүүд гэр бүлийнхээ хэн нэгэн гишүүний хэлбэр хэмжээг бодит байдлаас зориудаар өөрчлөн зурдаг. Жишээлбэл: хамгийн бага дүүгээ өөрөөсөө болон аав ээжээсээ том хэмжээтэй зурсан байх жишээтэй. Энэ нь отгон дүүд нь илүү анхаарал халамж тавьж бусдад нь тэгш бус ялгавартай хандаж, харьцдаг болохыг харуулж байгаа юм.

v Зурган дээрээс өөр хоорондоо ялгаатай зуралтын хэд хэдэн янзын хэв маягийг харж болно. Тухайлбал: хүүхэд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг ялгаж өөр өөр хэв маягаар дүрслэн илэрхийлж зурдаг. Ялангуяа өөрийгөө гэр бүлийн гишүүд дотроос хамгийн ойр дотны харьцаатай байдаг тэр хүнтэй ижил хэв маягаар зурах нь олонтой.

  3.Гэр бүлийн гишүүдийн зурах явцын онцлогийг харгалзан тайлбар хийх жишиглэл

Зуралтын явцад зургын зурах дараалал, тайлбар хийх онцлог, нэг зургаас нөгөөд шилжих хурд, зогсолт, нүүр царайны хувирал өөрчлөлт, санаа алдалт зэрэг үзүүлэлтүүд орно.

v Хүүхэд гэр бүлийн гишүүдийн хэн нэгнийг зурж байхдаа санаа алдах буюу санамсаргүй байдлаар хараасан, зүхсэн үг хэлэх тохиолдол бий. Энэ нь тухайн гишүүнтэй харилцааны зөрчилтэй болохыг илэрхийлнэ.

v Зурах  дараалалыг нь авч үзвэл хүүхэд гол төлөв өөрт нь ойр дотно хандаж харьцдаг тэр гишүүдийг эхлэн зурах хандлагатай байдаг.

v Зарим тохиодолд хүүхэд хэн нэгэн гишүүнийг зурж эхлэхийн өмнө эргэлзэж зогсолт хийж, дургүйцсэн байдлаа илэрхийлэх нь цөөнгүй. Иймэрхүү зогсолт тухайн гишүүд уул хүүхдэд хөндий хүйтэн харьцаж ханддаг болохыг илэрхийлж болно. Хүүхэд зургийг тайлбарлахдаа гэр бүлийн гишүүдийнхээ хэн нэгнийг илүү онцгойлон авч үзэж, түүнийг буруутгах юмуу, магтан дотночлох хандлагатай байдаг. Ялангуяа биеийн болон сэтгэл санааны хувьд дарангуйлал үзүүлж байдаг, харилцааны зөрчил бүхий гишүүдийг шүүмжлэн буруутгаж эсэргүүцдэг.

Гэр бүлийн 6 сөрөг тестийн тоон үнэлгээг харуулах журмаар явуулна.                Дараах үзүүлэлтийг ашиглан гэр бүлийн зурган сорилын тоон утгаар үнэлэх бөгөөд үзүүлэлт бүр нь өөрийн өвөрмөц илрэл, шинж тэмдэгтэй.

              

 

  Гэр бүлийн зурган сорилын үнэлэх тоон жишиглэл

Үзүүлэлтүүд

Шинж тэмдгүүд

Өгөх оноо

1

Гэр бүлийн тааламжтай байдал

-гэр бүлийн гишүүдийг бүгдийг бүрэн зурсан

- гэр бүлийн гишүүдээс гадуурхагдаж орхигдсон хүн байхгүй

- сөргөлдөх эсэргүүцэх байдлыг илэрхийлсэн зуралт байхгүй

2

Түгшүүртэй байдал

-тодорхой хүнийг онцгойлон тодруулж дахин дарж зурсан

- зурган дээрээ үгүйсэж дарсан тэмдэгийг - , х гэх мэт зориудаар хэргэлсэн

-хүчтэйгээр дарж зурсан зураасууд

- тодорхой дүрсийг зориудаар баллуурдаж арилгаж зурсан

- зургийн зураас онцгойлсон чанга даралттай бөгөөд

-зарим гишүүдийг онцгойлон тодруулж зурсан зураг

3

Гэр бүлийн дотоод зөрчил, зөрчилдөөн

-тодорхой хүний зурагны зарим хэсгийг зориудаар баллуурдаж арилгаж зурсан

- зарим хүмүүсийн биеийн тодорхой хэсгүүдийг зориудаар дутуу зурсан

- хэн нэгэн хүний зургийг гэр бүлийн бусад гишүүдээс тусгайлан зурсан

- зурган дээр зарим хүмүүсийн тодорхой хэсгийн хэт томсгож буюу багасгаж зурсан

4

Гэр орныхоо дотоод амьдрал, нөхцөл байдалд хандах сэтгэл дундуур гонсгор хандлага

-тодорхой зарим хүмүүсийг цаасны доод хэсэгт зориудаар байрлуулан зурсан

- өөрийгөө бусад гишүүдээс тусгаарлан холдуулж зурсан

- гэр бүлийн зарим гишүүдийн биеийн хэмжээг зориудаар жижигрүүлж зурсан

- гэрийнхээ бусад гишүүдээс зайдуу, тэдэнлүү нуруугаа харуулан зогсож байгаа байдлаар өөрийгөө дүрслэн зурсан 

5

Хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн хоорондох харьцаанд илрэх зөрчил зөрөлдөөн

-онцлон тооцоолж, тодруулж зурсан зарим хүмүүсийн хөрөг

- гэр бүлийн зарим гишүүдийн нүүр царай биеийн бодит хэлбэр, галбирын зориудаар өөрчлөн хувиргаж зурсан

- гараа алдлан унжуулсан байдалтайгаар зарим хүмүүсийг дүрслэн зурсан

- зарим гишүүдийн гарын хурууг уртасган тодруулж зурсан

Дээрх үзүүлэлт тус бүрийн нийлбэр оноог тооцох замаар хүүхдийн гэр бүлийнхэндээ хандах харьцаа, хандлага гэр бүлийн дотоод уур амьсгал, түүний дотор эзэлж буй хүүхдийн байр суурийн талаарх дүгнэлтийг хийнэ.

Хүүхдийн харилцааны чадварыг сайжруулан дасгалжуулах сэтгэл зүйн дасгал- тоглоом

Дасгал 1 “Замын хань”

Зорилго- хүмүүсийн таньж ойлгох чадварыг дасгалжуулах.

Дасгалыг явуулах онцлог                                                                                              Энэ дасгалыг явуулахдаа тусгай төхөөрөмж, байр шаардагдахгүй.

1.     Автобус болон олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчин явах үедээ хажуугийн хүнээ хальт харж ажиглаж сурахыг хичээ.

2.     Хөршдөө мэдэгдэхгүйгээр түүнийг царай зүс, хувьцаслалт биеийн хэлбэр галбирыг ажиглахыг эрмэлзэх.

3.     Энэ хүний эрхэлдэг ажил, авир араншин, амьдрал ахуй, нас хүйс, сэтгэл санааны байдлыг тодорхойлохыг оролд.

Санамж: ингэхдээ ажиглаж  байгаагаа бусдад мэдэгдүүлэх эсвэл нэг хүний удаан хугацаагаар ширтэх нь зохимжгүйг анхаарвал зохино. Иймэрхүү дасгалыг тогтмол хийснээр нэгэн удаагийн харцаар бусдын сэтгэл зүйн онцлогыг танин тодорхойлох чадвар сайжирна. Тодорхой хугацааны дараа заавал хүнийг харж, ярилцахгүйгээр зөн совин мэдрэмжээр таньдаг дадал төлөвшихийг үгүйсгэх аргагүй.

Дасгал 2. “ Эрхий хуруунуудын яриа”

Зорилго- харилцан ойлголцох чадварыг дасгалжуулад энэ тоглоомыг хэрэглэж болно.

Дасгалыг гүйцэтгэх журам тоглоомонд оролцогч хүүхдүүдийг хос хосоор нь хувааж суулгана. Хос болгосон 2 хүүхэд өөд өөдөөсөө харан сууж баруун гараа гаргана. Хөтлөгчийн зааврын дагуу эрхий хуруунууд хоорондоо харилцаж эхэлнэ. Ярианы үеэр эрхий хуруу болон бусад хуруунууд бие биенийгээ түлхэх илэх, чихцэлдэх, наалдах зэргээр хөдөлгөөнийг гүйцэтгэнэ. Тоглоомийн эхэн үед хөтлөгч ярилцах сэдвийг хэлж өгнө. Жишээлбэл:

-         Хуруунууд уулзаад, бие биенээ сонирхоод танилцаж байна.

-         Хуруунууд танилцаад өнөө оройг хэзээ, хаана өнгөрөөх талаар тохиролцов.

-         Хуруунууд тохирч чадаагүй тул муудалцан маргаж эхлэв.

-         Хуруунууд бие биедээ гомдов.

-         Хуруунууд эвлэрэх оролдлого хийж байна.

-         Хуруунууд учир зүгээ ололцов гэх мэт

Тоглоом дууссаны дараа хүүхдүүд бие биенээ хэрхэн ойлгосон, ямар бэрхшээл гэрч байсан тухайгаа ярилцаж сэтгэгдлээ хуваалцана.

Дасгал 3. “Сэтгэгдэл”

Зорилго өөрийн сэтгэгдэл мэдрэмжээ оновчтой илэрхийлэх, хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, бусдын сонсох дадалд сургахад энэ дасгалыг хийж болно.

 гүйцэтгэх дараалал

1.     Хүүхдүүдийг бүлэг болгож хувиарлана.

2.     Бүлэгт хуваасан хүүхдүүдийг тойрог хэлбэр үүсгэж сууна.

3.     Нэг хүнийг тойрогийн төвд суулгана.

4.     Хүүхдүүдээс нэг нь тойрогийн төвд байгаа хүний өмнө очиж суугаад түүнийг хараад төрсөн сэтгэгдэлээ ярина.

5.     Ярьж суумагц дараачийн хүүхэд очиж, түүнийг хараад төрсөн сэтгэгдэлээ ярина.

Ийнхүү хүүхэд ээлжлэн ярих явцад тойрогийн төвд суугаа хүүхэд өөрийнхөө талаар тодорхой ойлголт төсөөлөлтэй болж би-гээ таниж ойлгоно.

Ярилцах нөхцөл:

1.     Хүүхэд бүр чөлөөтөй ярилцах боломж олгоно.

2.     Бие биенийхээ үзэл бодол, сэтгэл санааны байдлыг бие сэтгэлээрээ эрмэлзэх.

Багш ярьж байгаа зүйлийн дундуур орж зөвөлгөө өгөхөөс татгалзах- багш зөвхөн толины үүрэг гүйцэтгэнэ.

3.     Хэн нэгнийгээ ярьж байхад бусад нь яриаг нь таслахгүй, шүүмжлэхгүй, идэвхтэй сонсох.

Зөвлөмж

Харилцааны явцад үүсэх зөрчлийг шийдвэрлэхэд багш ямар үүрэгтэй вэ ? Өдөр тутмын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явцад, сурагчид болон эцэг эх, хүүхдийн хооронд үүсэж бий болсон зөрчил маргааныг зохицуулах шаардлага цөөнгүй гардаг билээ. Багш тухайн зөрчил маргааны шууд оролцогч биш боловч, түүнээс гарах оновчтой арга замыг олоход туслаж зуучлах нь зүй ёсны үүрэг юм.

Яаж туслах вэ?  Хүүхдийн хамтын ажиллагаа болон харилцаанд илэрч байгаа нааштай хандлагыг бэхжүүлэх, сэтгэл зүйн таатай орчиныг бүрдүүлэхэд анхаарч ажилласнаар зөрчлыг намжааж, түүнд оролцогчдыг ойртуулж харилцан ойлголцлыг бий болгох боломжтой.

Үүссэн зөрчил маргааныг намжааж чиглэсэн зуучлалын үйл ажиллагаа дараах 4 алхамыг багтаана. Үүнд:

1.     Алхам ярилцах явцдаа үзэл бодлоо солилцох цаг хугацаа, боломжийг хүүхдэд олгоно энэ үе шатанд багш маргаанд оролцогчдыг уулзан ярилцаж, ойлголцолд хүрч болох газар, цаг хугацааг сунгаж товлоход туслана. Энэ зорилгоор дараах зүйлсэд анхаарах шаардлагатай юм.                                      а . ярилцлага нилээд удаан хугацаагаар явагдах нөхцөл бүрдүүлэх ойролцоогоор 2-4 цаг.                                                                                                 б.  Чимээ шуугиангүй, хөндлөнгийн хүмүүст олж хараад байхгүйгээр тийм өрөө тасалгааг сонгоно.                                                                                                       в .  ярилцлагад хүүхэд бүр оролцох боломжтой цаг хугацааг сонгож товлоно.   Үүний дараа ярилцлагын үед баримтлах дүрмийг сурагчдад танилцуулна.

Дүрэм 1: ярилцлагын үед хэн нэгнийг өрөө тасалгаанаас гарч явахыг хориглоно.

Дүрэм 2: ярилцлагын үед хэн нэгнийг буулт хийх өөрийн үзэл бодлоос татгалзахыг хүчээр тулган хүлээлгэж болохгүй бусдыг хэл амаар басамжлан доромжлох, нэр хүндийг нь гутаах, бүдүүлэг үг хэллэг хэлэхийг хориглоно. Энэхүү дүрмийг цаасан дээр томоор бичиж, ярилцлага явагдах өрөөнд олгосон байна.

2.     Алхам ярилцлагыг явуулсан дэс дараалалд анхаарлаа хандуулах

Ярилцлагыг эхлэх үйл явцаас эцсийн үр дүн шалтгаалж байдаг. Тухайлбал : нүүр тулсан яриа эхлэхийн өмнө багш хүүхдүүд дараах утгатай оршил үг хэлж болох юм. Хүмүүсийн хамтын ажиллагааны явцад маргаан зөрөлдөөн гарах явдал цөөнгүй байдаг. Зөрчилт нөхцөл байдлыг арилгана гэдэг бол хүч хөдөлмөр шаардсан төвөгтэй зүйл харин үүсэж бий болсон зөрчлийг нааштай тал руу нь хандуулж ойлголцолд хүрэх нь бидний чухал зорилго юм. Хэрэвээ бид хамтраад зөрчлийг намжаах арга замыг олж чадвал өөрсдөө хөгжихийн зэрэгцээ дурын зөрчлийг шийдвэрлэх туршлагатай болно. Та бүхнийг үүссэн асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой шийдэлд хүрч чадна гэдэг би эргэлзэхгүй байна. Үүссэн маргаантай асуудлаар хүүхэд бүр өөрсдийн үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөл бүрдүүлэхэд энэхүү оршил яриа чухал үүрэгтэй юм.

3.     . Алхам үзэл бодол,өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжийг  хүүхэд бүрт олгоно.Үүсэж бий болсон маргаантай асуудлыг томъёолох түүний шийдлийг тодруулан хэлэлцэх явдал нь багш болон сурагчдын гол зорилт байх ёстой. Хүүхдүүд бие биендээ үл итгэн болгоомжлох, хэн нэгнийхээ үг яриаг хүндэтгэн үзэхгүй байвал асуудлыг нааштай шийдвэрлэхэд бэрхшээлтэй болдог. Иймээс хүүхэд бүрт өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлж бусдын үзэл бодлыг сонсож ярилцах боломж олго. Бие биендээ эвсэг найрсаг хүн бүрийн эрхэм чанрыг хүндэтгэн хандах уур амьсгалыг бүрдүүлж чадвал зөрчил нааштай шийдэгдэнэ.

4.      Алхам зөвшилцөл хүүхэд бүр өөрсдийн санал гомдлоо илэн далангүй ярилцан сэтгэл тайвширан хөнгөрч эвлэрэлд хүрэх сэтгэл зүйн бэлтгэл хангагдсан байна. Ярилцлагын төгсгөл хэсэгт хэн нэгэн гомдолтой сэтгэл дундуур үлдэх ёсгүй. Уур бухимдал намжин тайвширч харилцан ойлголцсон сэтгэл хангалуун байдал ажиглагдаж энэ нь зөвшилцөл эвлэрэлд хүрэхийг илэрхийлэл болохын зэрэгцээ ярилцлага үр дүнтэй болохыг харуулж буй хэрэг мөн. 

Сэдэв 3.2 Сурагчдын анги, хамт олныг судлах арга зүй

Бие даасан ажлыг гүйцэтгэж эхлэхийн өмнө уншиж судалсан байвал зохих тулгуур ухагдахуун:

-         Бүлгийн тухай сэтгэл зүйн ойлголт

-         Бүлгийн ангилал

-         Бүлгийн хөгжлийн үе шатууд

-         Бүлгийг судлах аргууд

Оюутан бүр доорх аргуудаас аль нэгийг нь сонгон авч судалгааг явуулж, дүгнэлт бичнэ.

Сурагчдын хамт олны сэтгэл зүйн уур амьсгалыг судлах арга

Судалгааны зорилго – тухайн хамт олны дотор зонхилох илрэх харилцаа хандлага, сэтгэл зүйн уур амьсгалыг тодруулах

Ашиглах хэрэглэгдэхүүн:                                                                                                 Утгын хувьд эсрэг тэсрэг шинж чанарыг илэрхийлсэн 10 хос үг өгөгдсөн байна. Үүнд :

1.     Нөхөрсөг ............................хагаралтай

2.     Зөвшөөрдөг .......................эсэргүүцдэг

3.     Хангалуун ..........................сэтгэл дундуур

4.     Чин сэтгэлээсээ..................үл тоомсорлосон

5.     Үр бүтээлтэй.......................бүтэмжгүй

6.     Ойр дотно...........................хөндий хүйтэн

7.     Хамтарч ажиллах...............ганц нэгээрээ ажиллах

8.     Харилцан туслалцах..........хувиа хичээх

9.     Хөгжилтэй ..........................дүнсгэр

10.      Амжилттай .........................амжилтгүй

1.     Нөхөрсөг ............................хагаралтай

2.     Зөвшөөрдөг .......................эсэргүүцдэг

3.     Хангалуун ..........................сэтгэл дундуур

4.     Чин сэтгэлээсээ..................үл тоомсорлосон

5.     Үр бүтээлтэй.......................бүтэмжгүй

6.     Ойр дотно...........................хөндий хүйтэн

7.     Хамтарч ажиллах...............ганц нэгээрээ   

                                                     ажиллах

8.Харилцан туслалцах..........хувиа хичээх

9.Хөгжилтэй ..........................дүнсгэр

10.Амжилттай .........................амжилтгүй

Судалгаа явуулах журам:

Туршигч, сурагчдад хандах “ Би та нарт утгын хувьд эсрэг тэсрэг шинж чанарыг илэрхийлсэн 10 хос үг өгнө. Эдгээр хос үгийн хооронд 8 тасархай зураас байгаа. Үүнийг  анхааралтай ажиглаарай. Одоо та нар, өөрийн хамт олны хоорондын харилцаа хандлагын бодит байдал, эсрэг утгатай хоёр үгийн хоорондох тасархай зураасны аль хэсэгт тохирч байна тэр газар “х” тэмдэг тавиарай гэсэн зааврыг өгнө. Жишээлбэл: нөхөрсөг шинж чанар танай хамт олны харилцаанд зонхилон илэрдэг бол эхнээсээ 3 дахь тасархай дээр “х” тэмдэг тавина. Энэ жишээгээр бүх үгтэй харьцуулж тэмдэглэнэ.

Судалгааны үр дүнг боловсруулах журам.

-         Тасархай зураас бүрт дараахи харгалзах оноог өгнө. Үүнд: 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, сурагч бүрийн “х” тэмдэгийн байрлалаар хос үг бүрийн тоон утгыг гаргана.

-         Сурагч бүрийн тавьсан тоон утгыг хос үг бүрээр нэгтгэж, анги хамт олны дундаж үзүүлэлтийг тооцож гаргана.

-         Дундаж тоон утгыг хос үг бүрээр холбож зураглавал хамт олны сэтгэл зүйн уур амьсгал, харьцаа хандлагын онцлог тодорхой харагдана. Энэхүү зураглал дээр тулгуурлан тухайн хамт олны уур амьсгал, харьцааг сайжруулах арга замыг тодруулж дүгнэлт бичнэ.

Анги хамт олны гишүүдийн хоорондын харилцааны онцлогийг судлах социометрийн арга хялбаршуулсан хувилбар

Судалгааны зорилго- тухайн бүлгийн гишүүдийн анги хамт олны дотор эзэлж буй байр суурь болон бүлгийн бүтцийг судлах.

Судалгааны хэрэглэгдэхүүн

-         Ангийнхаа сурагчдаас чи хэнтэй байнга чөлөөт цагаа өнгөрөөхийг хүсдэг вэ ?

-         Золгүй явдал тохиолдвол чи хэнээс тусламж авахаар түрүүлж хандах вэ ? гэсэн агуулгатай асуултыг урьдчилан бэлтгэж судалгаанд орох хүүхдийн тоогоор хувилж олшруулна.

Судалгаа явуулах журам. Туршигч, урьдчилан бэлтгэсэн асуултыг сурагчдад тараан өгч хариулах заавартай танилцуулна. Сурагч бүр асуултыг анхааралтай уншаад өөрт хамгийн их таалагддаг сонгохыг хүсч байгаа сурагчаас эхлэн 3 сурагчийн нэрийг дараалуулан бичнэ. Өөрөөр хэлбэл, нэг сурагч 3 хүүхдийг сонгох боломжтой гэсэн үг. Үүний дараа туршигч сурагчдын хариулт бүхий хуудсыг хураан авна.

Дасгал 1. “Сиамын ихрүүд”

Зорилго- бүлгийн доторхи гишүүдийн харилцан ойлгоцлыг бэхжүүлэхэд энэ тоглоомыг ашиглаж болно.

Дасгалыг гүйцэтгэх журам. Тоглоомонд оролцогч хүүхдүүдийг хос хосоор хуваана. Сиамын ихрүүд шиг байрлалтайгаар хос хоёр хамгийн олон алхам хийх нь энэ тоглоомын зорилго юм. Үүний тулд хоёр хөлөө мөрний хэмжээтэй зай тавьж, шагайгаа нийлүүлэн зогсоно. Дотор талд байгаа хоёр хөлийг “ нийлж ургасан” хөл гэж үзэх юм. Тоглолтын үед хоёр хос “хамтын хөлөө” салгалгүйгээр бие биеээ дэмжсээр аль болох олон алхам хийх ёстой. Хүн бүр тоглоомонд оролцогч нэг бүртэй энэ дасгалыг хийвэл тоглоом илүү сонирхолтой болно. Тоглоомын төгсгөл хэсэгт тоглоомонд оролцогч бүр бүлгийнхээ хэнтэй нь илүү хурдан сайн ойлголцож байсан, зорилгодоо хүрэхийн тулд ямар аргыг ашигласан тухайгаа ярилцаж санал бодлоо солилцвол илүү үр дүнтэй болно. Энэ тоглоомын утга учир нэг их ойлгомжтой биш юм шиг мөртлөө тохирсон үед явуулж чадвал хүүхдүүдийг хоорондоо ойлголцох, бүлгийн гишүүдийн хоорондох таарч тохирохгүй байгаа талуудыг түргэн хугацаанд илрүүлэхэд тустай байдаг.

Дасгал 2. “Санал бодол”

Зорилго- хамт олны харилцан ойлголцлыг бэхжүүлэх харилцааг ойртуулах зорилгоор энэ дасгалыг явуулж болно.

Дасгалыг явуулах журам: тоглоомонд оролцогч хүүхдүүдээс өөрийнхөө тухай санал бодлоо цаасан дээр бичиж өгөхийг хүснэ. Бичиж дуусмагц цааснуудыг цуглуулж холиод өөрийнх нь тухай бичсэн хуудсуудыг ээлж дараалан унших ба тухайн санааг хэн бичсэн болохыг таах гэж оролдоно. Тоглоомонд оролцогч хүүхдүүд бие биенийхээ талаар тодорхой төсөөлөлтэй болсон, тэдний хоорондох харилцаа нилээд гүнзгийрсэн үед тоглоомыг явуулбал илүү сонирхолтой үр дүнтэй болдог.Ихэнх тохиолдолд тоглоомонд оролцогч бүх хүүхдүүд өөрийнхөө тухай бусдын санал бодлыг сонсохыг хүсдэг учраас уг тоглоомыг хэд хэдэн хичээлийн дундуур завсарлагаанаар үргэлжлүүлэн явуулах нь түүнд ажил хэрэгч байдлаас хандах боломжийг бүрдүүлж өгнө. Хэд хэдэн удаагийн санал цуглуулгын дараа хүүхдүүдийн санал ойролцоо, давтагдах шинжтэй болж ирвэл тоглоомыг зогсоох хэрэгтэй. Тоглоомын дараа ярилцлага явуулна. Өөрийнхөө тухай бусдаас янз бүрийн мэдээлэл авахад өөрт төрсөн санал сэтгэгдлийг ярих. Иймэрхүү ярилцлага хамт олны харилцан ойлголцол, нөлөөлөлд чухал ас холбогдолтой байдаг.

Дасгал 3. “Шахцалдаан”

Зорилго- бүлэг доторх, гишүүдийн хоорондох итгэлцлийг бэхжүүлэх, хамт олны сэтгэл зүйн таагүй уур амьсгалыг өөрчлөн намжаахад зориулагдсан дасгал юм.

Дасгал явуулах журам:бүлгийн дотор гадуурхагдсан байдалтай байгаа хүүхдийн дунд явуулбал илүү тохиромжтой. Энэ тоглоом нь бие биендээ хүйтэн хөндий хандаж буй уур амьсгалыг өөрчилж, харилцан элэгсэг дотно, харицааг үүсгэдгээрээ онцлог юм.

Тоглоомын А Хувилбар

Чи хичээлдээ хоцорч байгаа тул энэ удаагийн чихцэлдсэн автобусан дотор явах хэрэгтэй болж байна. Үүний тулд өрөөнд байгаа буйдан, сандлуудыг шахцалдуулан ойртуулж жижиг хязгаарлагдмал орчинг зориуд үүсгэнэ. Энэ талбайд нэг хүнээс бусад нь бүгд багтах ёстой бөгөөд тэд автобусанд явж байгаа мэтээр бие биендээ ойртож шахцалдана. Тоглоомыг хөтлөгч жолооч болох ба автобусаны зогсоолыг зарлаж хаалгаа нээж байгааг мэтээр сандлаа холдуулах, хэсэг хугацааны дараа автобусанд орж амжаагүй хэн нэгнийг оруулахгүйгээр хаалгаа хаах зэрэг үйлдлийг гүйцэтгэнэ. Энэ тоглоомын гол хэсэг нь орон зайн хязгаарлагдмал нөхцөл байдлаас болон үүсэх биесийн хэсгүүдийн шүргэлцээ ойртолт юм. Хүрэлцэх мэдрэхүй нь хүмүүсийн хувийн харилцааг ойртуулж нэгтгэх хэрэгсэл болж өгдөг. Өөрөөр хэлбэл пиг дүүрэн автобусанд орж чадсан тоглогчид бүлгээс гадуурхагдсан саланга мэдрэмжээсээ ангижрахад хялбар болж өгнө. 

 

Та удирдагч болох авьяастай юу?

Та туршлагатай сайн удирдагч байж болно. Гэхдээ өөрийгөө бодитойгоор үнэлэхийн тулд дараах асуултанд хариулаарай. Асуултанд хариулахдаа өөрийн дадал хэвшил зан төлөвт голчлон илэрдэг хариултыг сонгон дугуйлж зурна.

1. Маргааш өдрөөс эхлэн та өөрөөсөө ахимаг насны нэлээд том хамт олныг

    удирдан зохион байгуулах боллоо гэж төсөөлөн бод. Ийм  тохиолдолд юунаас эмээж   

    болгоомжлох вэ ?

          А.Асуудлыг шийдвэрлэх туршлага бага байхаас.

          Б.Гаргасан шийдвэрийг эсэргүүцэж маргахаас.

          В.Өөрийн хүссэн ёсоор ажил үүргээ явуулж чадахгүй байхаас .

2.  Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ ,ажлын явцад бүтэлгүй явдал тохиолдвол

          А.Тохиолдсон явдал онцын юм биш гэж тайвшрахыг хичээнэ.

          Б.Хэн нэгэн хүнд эсвэл бодит нөхцөл байдалд гаргасан алдаа дутагдлыг   

               тохоохыг хичээнэ.

          В.Алдаа дутагдалд дүн шинжэлгээ хийж засах арга замыг эрж хайна

          Г.Тохиолдсон явдлаас болж сэтгэлээр унаж шаналана.

3.  Доорхи шинж чанаруудаас аль нь танд илүү илэрдэг вэ?

          А.Даруу уриалгахан,уяан зөөлөн,тогтуун,дуулгавартай,яриасаг

          Б.Элэгсэг ,ялдам,шаргуу дайчин,шаардлагатай,шийдэмгий

          В.Ажилсаг,өөртөө итгэлтэй,тэвчээртэй,чармаалттай,зохион байгуулалттай.

4.  Хүмүүс ямархуу байх ёстой гэж та үздэг вэ?

          А.Идэвхи чармайлттай ажилдаа дуртай байх

          Б.Хөдөлмөрийг бодитой үнэлж байгаа нөхцөлд үнэнч шударга хандах

          В.Ажил хөдөлмөрийг зөвхөн хэрэгцээ шаардлага гэж үздэг

5.  Удирдагч хүний үүрэг ямар байх ёстой гэж боддог вэ?

          А.Хамт олны дотор ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлэх

          Б.Дээрээс өгсөн үүрэг далгаврыг тухай бүрд нь биелүүлэх

 

6.Та ямар нэгэн байгууллагын удирдагч. Долоо хоногийн дотор шахуу тооцоотой

   даалгавар биелүүлэх боллоо гэж төсөөлөн бодъё.Энэ тохиолдолд та яаж хандах  

   вэ ?

           А.Ажлын төлөвлөгөө гаргаж ,дээд удирдлагадаа танилцуулж засаж

               залруулах шаардлагатай зүйлийг тодруулын асууна.

          Б.Хамтран ажилладаг мэргэжилтнүүдийнхээ саналыг сонсож түүн дээр

              үндэслэн төлөвлөгөө зохионо.

          В.Төлөвлөгөө гаргаж ,даалгаврыг доод тушаалын хүмүүстээ үүрэг

              болгоно. Хийсэн төлөвлөгөөгөө дээд байгууллага даа танилцуулхаар  

              туслахаа явуулна.

           Г.Мэргэжилтнүүдтэйгээ хамтран төлөвлөгөөний  төсөл зохионо. Боловсруулсан  

              төслөө дээд удирдлагадаа танилцуулж, үндэслэлээ баталж нотолно.

7.Миний бодлоор ийм удирдагч хамгийн өндөр үр дүнд хүрнэ.

          А.Удирдлагандаа ажиллаж буй хүмүүст өгсөн үүрэг даалгаврын биелэлтэнд

              байнга    хяналт тавьдаг.

          Б.Тавьсан зорилтоо шийдвэрлэхэд “итгэ хяна”гэсэн зарчимд тулгуурлан

              ажиллагсдаа татан оролцуулна.

          В.Шуугиан дуулиантай ажил хийхэд анхаарал тавьдаг.

8.Та тодорхой хамт олны дотор ажиллаж байхдаа өөрийн ажлын төлөө хүлээх хариуцлага   

    хамт олны ажлын амжилтын төлөө хүлээх хариуцлага хоёрыг ижил гэж үздэг үү?

          А.тийм

          Б.үгүй

9.Таны санал ,үйл ажллагааг хамт олон чинь шүүмжиллээ гэж бодъё.Энэ тохиолдолд та

   яаж хандах вэ?

          А.Өөрийгөө шууд хамгаалахгүй ,эсэргүүцэхийг урьтал болгохгүй ,эсэргүүцэж байгаа

             болон дэмжиж байгаа саналыг эргэцүүлэн тунгаахыг хичээнэ.            

          Б.Эсэргүүцэж түүнийгээ баталж нотлохыг эрмэлзэнэ.

          В.Түргэн цочмог зангаасаа болж ,санал бодлоо илэрхийлж чадалгүй уурлаж

              цухалдана.

          Г.Дуугарахгүй. Гэхдээ үзэл бодлоо өөрчлөхгүйгээр урьдын байдлаар ажиллана.

10.Хүмүүжлийн зорилтыг шийдвэрлэхэд ямар зүйл нөлөөтэй гэж үздэг вэ?

          А.Шагнал урамшуулал

          Б.Зэмлэл шийтгэл

11.Та үүнийг хүсдэг үү?

         А.Хамт олон болон бусад хүмүүс таныг найз нөхрөө гэж үздэг байх.

         Б.Хүмүүс таны хэрэгцээтэй үед тусламж үзүүлэхэд бэлэн , үнэнч шударга байдалд

            эргэлздэггүй байх

          В.Орчин тойрны хүмүүст өөрийн давуу чанар ,ажлын амжилтаар бахархал төрүүлж

             байх.

12.Бие даан шийдвэр гаргах дуртай юу?

          А.тийм

          Б.үгүй

13.Хэрвээ та ямар нэгэн чухал асуудалд дүгнэлт хийж шийдвэр гаргах шаардлагатай

     болбол.

          А.Уг асуудлыг дахин авч үзэхгүйгээр шууд шийдвэр гаргана.

          Б.Шийдвэрийг яаравчлан гаргана.Гэхдээ дараа нь уг асуудлыг яаж шийдвэл дээр

              байсныг эргэцүүлэн бодно.

          В.Шийдвэр гаргах гэж яарахгүй.

Сорилын түлхүүр

Асуултын

дугаар

Хариултын хувилбар бүрт өгөх оноо

А

Б

В

Г

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

0

2

0

6

3

3

2

6

2

3

3

3

6

2

0

3

2

5

0

6

0

6

0

5

0

3

4

6

2

0

-

1

4

-

4

-

0

-

0

-

0

-

0

-

6

-

-

-

-

-

-

-

Сорилын үр дүнг боловсруулах

Асуултанд хариулж дуусаад дээрхи түлхүүрийн тусламжтайгар авсан оноогоо тооцож гаргана.

Хэрвээ та 40-с дээш оноо авсан бол харилцах чадвар бүхий авъяаслаг удирдагч болон нөөц боломж байгааг илтгэж байна.Та хүмүүст тэдний мэдлэг боловсрол туршлагад итгэдэг өртөө болон бусаддаа шаардлагатай ханддаг хамт олны доторх залхуу хойрго байдал ажлын гологдол дутагдалтай эвлэрдэггүй хуурамч нэр хүндтэй болохыг эрмэлздэггүй удирдагч.Нэгэн зорилгод хамтран зүтгэгчдийнхээ хувьд та зөвхөн удирдагч төдийгүй нөхөр мөн.

          Хэрвээ та 10-40 оноо авсан бол тодорхой хамт олон хүмүүсийг удирдах боломжтой боловч харилцааны хувьд багагүй бэрхшээлтэй тулгарна.Та өөрийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүст анхаарал тавьдаг боловч тэдэнд уурлаж уцаарлах байдлаар ханддаг юм байна.Хамт олныхоо хэрэгцээ сонирхлыг судлаж үзэхгүйгээр янз бүрийн зөтөлгөө сургамж өгөх арга барилаас аль болхоор зайлсхийхийг эрмэлзэх хэрэгтэй.

          Хэртээ та 10-с доош оноо авсан бол удирдах ажилд амжилт гаргах магадлал бага байгааг шууд хэлье.Өөрийн үзэл бодлоо эргэн үзэж тогтсон хэвшил зуршил арга барилаа өөрчилхийн тулд ихээхэнхүч чармайлт зориг тэвчээр шургуу хөдөлмөр гаргах хэрэгтэй баэйна.

         Та удирдан зохион байгуулах авъяас чадвартай юу?

Дараах боломжуудыг уншаад “тийм” , “үгүй ”, “тодорхой хэлж мэдэхгүй ” гэсэн хариултын аль нэгийг өөрийн үзэл бодлоор сонгож бичээрэй.

Хүмүүс удирдах гэдэг бол шинжлэх ухаанаас илүү урлаг мөн.

Амьдралын хамгийн аз жаргалтай үе бол хүүхэд ахуй нас

Би хөл бөмбөг сонирхдог.

Би хоккей тоглох дуртай

Би өөрийн үзэл бодол үнэн зөв гэдэгт итгэсэн тохиолдолд маргахад бэлэн

Хүмүүстэй ажиллах надад таламжтай байдаг

Би хатуу сануулга өгч чаддаг

Би аялал жуулчлалд дуртай

Компьютерийн тоглоомонд дуртай

Би уран гулгалт сонирхдог

Би шатар тоглох дуртай

Хөгжилтэй нийтэч хүмүүс хамгийн аз жаргалтай

Өөрийн нөөц боломжийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд бодит нөхцөл,шалтгаан саад  

      учирдаг

Хүмүүс бие биенээ тоглоом шоглоом хийж харьцах нь надад эвгүй санагддаг

Би цирк үзэх дуртай

Учир битүүлэг, ихэмсэг хүмүүс илүү уур уцаар хүргэдэг

Адал явдалт зохиол унших дуртай

Би сүүлийн үеийн мэдээ их сонсдог

Спорт уралдаан тэмцээн үзэх дуртай

Улс төрийн амьдралыг илүү сонирхдог

Хэрвээ хүмүүс ганцхан зүйл сонирхдог бол түүний сонирхол явцуу болохыг илтгэнэ

Шинэ сонин миний хувьд бүхнээс чухал

Муу санаатай хүн бол жудаггүй хүн

Би марк цуглуулдаг

Музей үзэх дуртай

Би бокс сонирхдог

Теннис тоглох дуртай

Удирдагч хүн овсгоотой сэргэлэн байх ёстой

Удирдагч хүн хошигнож чаддаг байх ёстой

Би уран зураг сонирхдог

Би загасчлах дуртай

Сайн удирдагч удирдлагын ардчилсан арга барилыг эрхэмлэдэг

Сайн удирдагч үргэлж нягт нямбай байх ёстой

Удирдагч хүн өгөөмөр сэтгэлтэй байна

Би гэрэл зураг сонирхдог

Би яруу найрагт дуртай

Удирдагч хүн үргэлж хичээнгүй зүтгэлтэй байна

Янз бүрийн сонирхол амьдарлыг баян агуулгатай болгодог нь гарцаагүй

Миний бодсоноос илүү надад элэгсэг найртай ханддаг хүмүүс намайг сэрэмжлүүлэхэд хүргэдэг

Удирдагч хүн буурь суурьтай байх ёстой

Би дээд удирдлагуудтайгаа ярилцах дургүй

Би гэрийн тэжээвэр амьтанд дуртай

 Үргэлж залуугаараа байхгүй нь гэдэг бодол надад заримдаа төрдөг

Би авто уралдааныг сонирхдог

Би ер нь бүх хүмүүстэй ижил тэгш харилцахыг хичээдэг

Би сонгодог хөгжим сонирходог

Санаанд оромгүй санамсаргүй явдал амьдарлыг сонирхолтой болгодог

Би сонирхолтой сайхан кино үзэх дуртай

Энэ сорилоор удирдах авъяасыг үнэлж дүгнэж болно гэдэгт би итгэхгүй байна

  

Та удирдан зохион байгуулах авъяас чадвартай юу?

Сорилын үр дүнг боловсруулах

“Тийм” гэж хариулсан хариулт бүрт 2 оноо

“Үгүй”гэж хариулсан хариулт бүрт 0 оноо

“Тодорхой хэлж мэдэхгүй байна” гэсэн хариултанд 1 оноо өгнө.

Ингээд нийт оноогоо тооцож гарган авбал зохих нийт оноо 98 байна.

   40%-аас доош оноо авсан тохиолдолд таны удирдан зохион байгуулах авъяас чадвар хангалтгүй байгааг харуулна.

   60%-аас дээш оноо авсан бол таны удирдан зохион байгуулах авъяас чадвар сайн,авъяаслаг удирдагчаар тодрох боломж байна.

Та хэр зэрэг чадварлаг удирдагч вэ?

Сорилын үр дүнг боловсруулах

Хүлээн зөвшөөрч байгаа хариулт бүрт   2 оноо

Эргэлзээтэй хариулт бүрт                         1 оноо

Үл зөвшөөрсөн хариулт бүрт                    0 оноо өгнө.

Авбал зохих нийт оноо 126 онооноос :

    -45 хүртэлх хувийг авсан бол таны удирдах чадвар хангалтгүй байгааг харуулна.

    -45-59 хувийг авсан бол таны удирдлагын үйл ажиллагааны ерөнхий төвшин дунд зэрэг.

    -60аас дээш хувийг авсан бол таны удирдлагын үйл ажиллагааны ерөнхий чадвар хангалттай

      болохыг харуулж байна.

Та хэр зэрэг чадварлаг удирдагч вэ?

Та боломж бүрийг анхааралтай уншаад өөрийн үйл ажиллагаа,үзэл бодолтой нийцэхийг”+”үл нийцэхийг “-“ тодорхой хариулт өгөхөд төвөгтэй байгаа бол “?” тэмдгээр тэмдэглээрэй.

Удирдагч хүн хошигнох мэдрэмж зайлшгүй байх ёстой гэж би үздэг

Амьдралын хамгийн аз жаргалтай үе бол хүүхэд ахуй цаг

Би телевизорээр хөл бөмбөг,хоккэй үзэх дуртай

Би уран гулгалт,уран сайхны гимнастик үзэх дуртай

Би телевизорээр спортын бусад нэвтрүүлэг үзэх дуртай

Хэрэв надад ямар нэгэн саад бэрхшээл тохиолдохгүй бол би илүү өндөр    

                                                                                  амжилтанд хүрч чадна

Би нялх жаахан хүүхдэд хайртай

Удирдагч хүн овжин зальтай байх ёстой

Би шатар даам тоглох дуртай

Би ширээний теннис тоглох дуртай

Би сагсан бөмбөг тоглох дуртай

Хүн үргэлж үнэнч шударга байх нь чухал

Би амьдралын үнэн зөвийг ойлгох ойлголт ганцхан байдаг гэж боддог

Хүмүүс зөвхөн ганцхан зүйлээр аз жаргалтай байж чадахгүй гэж би боддог

Удирдагч хүн үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх арга замыг зайлшгүй олох                                

                                                                                                                      ёстой

Би заримдаа хүмүүсийг захиргааддаг

Бусдыг хөгжөөж чаддаг, хөгжилтэй, нийтэч хүмүүс аз жаргалтай байдаг

Хэрвээ би хангалттай их мөнгөтэй байсан бол амьдралаа шууд өөрчилнө

Би уран зураг уран баримал сонирхдог

Хэрвээ хүн чөлөөт цагаа зохистой ашиглаж чадахгүй бол ажлаа илүү сайн хийх

                                                                                                                       хэрэгтэй

Би цирк үзэх дуртай

Хүүхдүүдээ дүрсгүйтэж дэггүйтвэл хааяа би шийтгэдэг

Баярын үеэр би ажлаа л амжуулахыг эрмэлздэг

Хүмүүс би биенээ даажигнан гоочлох нь дэмий санагддаг

Амьдрал янз бүрээр ханддаг хүмүүсийг би таашаадаг

Би заримдаа стадион, спортын ордонд очиж уралдаан тэмцээн үздэг

Ганц л зүйл сонирхдог хүмүүс өрөөсгөл явцуу

Хүн бүр хүссэнээрээ амьдрах ёстой

Телевизорээр зайлшгүй чухал мэдээ үздэг

Өөрийн бүтэлгүй, азгүй явдлын учрыг олохыг хичээдэг

Би цуглуулга хийдэг

Санаа амарлангуй хүн аз жаргалтай

Зөвхөн өрөөсгөл гажууд хүмүүс ажил хөдөлмөрийг өөрийн амьдралын утга учир мэтээр ойлгодог

Хэрвээ намайг чухал ажил хийж байхад минь саатуулбал тэвчиж чадахгүй уурлана

Би дахиад хүүхэд болохыг хүсдэг

Би хэн нэгний хийсэн үйлдлийг сайшаан магталгүйгээр хүмүүстэй аятай харилцаж чадна

Муухан дарга л хүмүүстэй амин хувийн харилцаа тогтоохыг хичээдэг

Хэрвээ миний төлөвлөсөн төлөвлөгөө биелэгдвэл амьдрал маань ихээхэн      

                                                                                                       өөрчлөгдөнө

Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд заавал суралцах албагүй

Өөрийгөө үргэлж хянадаг хүмүүс санаа муутай байдаг

Надад хэт дотно найрсаг ханддаг хүмүүсээс би болгоомжилдог

Би ан хийх ёстой

Хайр нь дотроо, хал нь гадна байх ёстой

Хүний төлөө гэсэн ганц зорилго хүнд байх ёстой гэж би боддог

Би зугаалж цэнгэх дуртай

Өөрийн нөөц боломжоо бодит байдал болгон хэрэгжүүлэхэд ямар нэгэн бэрхшээл

                                                                                                                   саад болдог

Сүсэг бишрэл надад уур уцаар төрүүлдэг

Удирдагч хүн үйл ажиллагаагаа өөрийн зөн билэг, мэдрэмжинд тулгуурлан  

                                                                                                      явуулах ёстой

Би кино театрт кино үзэх дуртай

Би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүстэй ажиллах дуртай

Бие даалган ажиллуулдаг удирдагчаас илүү хатуу нягт нямбай тодорхой заавар  

өгдөг удирдагчтай ажиллах нь надад илүү таалагддаг

 Би театрт очих дуртай

Би зөрчилт байдлаас аль болохоор зайлс хийхийг хичээдэг

Би эстрад концерт үзэх дуртай

Онцын ач холбогдолгүй дүрэм журмыг зөрчсөний төлөө , хүн шийтгэл хүлээх ёсгүй гэж би үздэг

Би хөгжим сонсох дуртай

Олон талын сонирхол амьдралыг улам баялаг утга төгөлдөр болгодог

чөлөөт цаг бол хүний үнэт баялаг гэж үздэг

Бүх амьдралынхаа хугацаанд “хүүхдээрээ” үлдсэн хүмүүс хамгийн илүү аз жаргалтай

Би яруу найраг сонирхдог

Сэтгэл хүчтэй хөдлөх нөхцөл байдлаас би зайлсхийхийг хичээдэг

Их хэмжээний тушаал заавар зөвлөгөө хүний чөлөөт сэтгэлгээг чөдөрлөдөг

Би хүнд дургүйцлээ ил тод шууд илэрхийлдэг.   

Та хэр зэрэг зохион байгуулалттай удирдагч вэ?

Толилуулж буй энэхүү сорилд хүний хувийн зохион байгуулалтыг оношлохоос гадна цаашид өөрийгөө хөгжүүлэхэд санаа төрүүлэх хөшүүрэг болох юм.

Асуулга 13 боломжтой бөгөөд хариулт бүр нь А,Б,В,Г,Д гэсэн 5 төрлийн хувилбартай .Та тэдгээрээс өөрийн санал бодолд илүү нийцэж байгаа 1 хариултыг дугуйлж зураарай.

1.Танд хэрэгжүүлэхийг эрмэлзэж байдаг,амьдралын тодорхой зорилго бий юу?

          А.Бий

          Б.Тийм зорилго хэрэгтэй гэжүү? Амьдрал өөрөө өөрчлөгдөн хувьсаж байдаг

               шүү дээ.

          В. Тодорхой зорилготой ,түүнийгээ хэрэгжүүлэхэд амьдралд үйл   

               ажиллгаагаа зориулдаг.

          Г.Зорилго бий,гэвч түүнийг хэрэгжүүлэхийн тулд хангалтгүй ажилладаг.

 

2.Долоо хоногт хийх ажлаа тэмдэглэж төлөвлөдөг үү?

          А.Тийм

          Б.Үгүй

          В.Гол зүйлийг оюун ухаандаа бодож төлөвлөдөг

          Г.Ажлаа өдөр бүрээр бичиж төлөвлөх оролдлого хийж үзсэн боловч ямарч   

              ач холбогдолгүйг ойлгосон.

          Д.Төлөвлөх гэдэг бол зохион байгуулалттай болж харагдах гэсэн хүмүүсийн

               тоглоом.

3.Төлөвлөсөн ажлынхаа биелэгдээгүйн шалтгааныг тодруулах гэж оролцдог уу?

          А.Өөрийн буруугаас болсон бол шалтгааныг тодруулахыг эрмэлздэг.

          Б.Объектив болон субъектив бүх шалтгаануудыг тооцон үздэг

          В.Өнгөрсөн явдалтай тооцоо хийхийг эсэргүүцдэг

          Г.Өнөөдөр бүгдийг хийсэн бол сайн,хэрвээ амжаагүй бол дараа хийнэ гэсэн

               зарчмыг баримталдаг.

         

4.Найз нөхөд танил хүмүүсийн утасны дугаарыг дэвтэртэй яаж тэмдэглэдэг вэ?

          А.Би энэ дэвтрийн эзэн учраас өөрийн хүссэнээр бичиж хэрэгцээтэй үедээ

              шаардагдах дугаарыг  олж чадна.

          Б.Тэмдэглэлийн дэвтрээ байнга сольдог. Ингэхдээ хүмүүсийн утасны

               дугаарыг зохих журмыг дагуу  бичиж эхэлдэг боловч нэг мэдэхэд эмх 

               замбараагүй биччихсэн байдаг.

          В.Хүмүүсийн утасны дугаарыг дураараа бичиж тэмдэглэдэг тэдгээрийн яаж  

              бичих нь онц чухал зүйл биш.

          Г.Цагаан толгойн үсгийн эрэмбийн дагуу хүмүүсийн нэрсийг бичих зарчмыг

              баримталдаг.

5.Тавилга эд юмсыг байрлуулахдаа ямар зарчмыг баримталдаг вэ?

          А.Хүссэнийхээ дагуу байрлуулж болно.

          Б.Бүх юмс байх ёстой газраа байрлах ёстой гэж үздэг.

          В.Тавилга эд юмсын байрлалыг байнга өөрчлөх хэрэгтэй гэдэг зарчмыг 

               баримталдаг.

          Г.Тухайн асуултыг зохион байгуулалттай ямарч холбоогүй гэж үзэж байна.

6.Ажлын дараа хаана ,ямар шалтгаанаар хичнээн хэмжээний цаг хугацааг үр

   ашиггүй өнгөрүүлснээ хэлж чадах уу?

          А.Өнгөрүүлсэн цаг хугацаагаа хэлж чадна.

          Б.Хаана өнгөрүүлсэнээ хэлж чадна.

          В.Хэрвээ үр ашиггүй өнгөрүүлсэн цаг хугацааг мөнгөөр илэрхийлэх

              шаардлагатай бол тооцож үзнэ

          Г.Хаана хэзээ ямар учраас цагаа үр ашиггүй өнгөрүүлсэнээ тоймлон санаж

              байна.

          Д.Тэдгээрийг санахаар барахгүй ,дутагдлаа давтахгүй байх арга замыг хайж

              байна

7.Та хурал зөвөлгөөнд ямархуу байдалтай оролцдог вэ?

          А.Гол зангилаа асуудлыг ухааран ойлгохыг эрмэлздэг

          Б.Хурал тайван ,заримдаа асуудал үүсч зөрчил маргаан хурцдах байдлаар

               явагддаг. Би хурлын тухайн нөхцөл байдалд зохицон оролцохыг  

                эрмэлздэг.

          В.Хурал эхэлмэгц ,өөр юм бодож эхэлдэг

          Г.Асуудал хурцдаж ирэх үед сонин унших зэргээр зайлсхийх зарчмыг

              баримталдаг

8.Илтгэл тавих боллоо гэж бодъё.Түүний агуулга ,хугацаанд хэр зэрэг анхаарал   

    тавьдаг вэ?

          А.Илтгэлийн хугацаа чухал биш, харин түүний агуулгад илүү анхаарах  

               ёстой.

          Б.Хугацаа агуулга хоёрыг аль алиныг нь анхаарч үзнэ

9.Ажлаа амжуулахын тулд цаг хугацаа бүрийг зохистой ашиглахыг эрмэлздэг үү?

          А.Хичээдэг.Гэхдээ ямар нэг шалтгаанаар хэрэгждэггүй.

          Б.Цаг хугацаа мэтийн жижиг зүйлээр хөөцөлдөх шаардлагагүй гэж үздэг

          В.Өнгөрсөн хугацаа эргэж олддоггүй болохоор түүнийг зохистой ашиглах гэж

               юу байхав дээ

          Г.Янз бүрийн шалтгаан тохиолдлоо ч  гэсэн цаг бүрийг ашиглахыг эрмэлздэг

10.Өгсөн үүрэг даалгавар хүсэлтийг мартахгүйн тулд ямар арга хэрэглэдэг вэ?

          А.Хэзээ юу хийхээ тэмдэглэж бичдэг

          Б.Чухал шаардлагатай даалгаврыг бичиж ,бусдыг ойдоо тогтоохыг хичээдэг

          В.Тогтоож авдаг боловч мартах тохиолдол гардаг

          Г.Үүрэг даалгавар өгсөн тэр хүн надад сануулж байх ёстой гэсэн зарчмыг 

               баримталдаг

11.Уулзалт хэлэлцээр хуралд ирэхдээ цаг хэр баримталдаг вэ?

          А.5-7 минутын өмнө ирдэг

          Б.Яг эхлэх гэж байхад нь орж ирдэг

          В.Гол төлөв хоцордог

          Г.Төлөвлөсөн цагт ирэх гэж хичээдэг боловч хоцорчихсон байдаг

          Д.Хэрвээ “Ажилдаа хэрхэн хоцрохгүй байх вэ?”гэсэн арга зүйн зөвлөмжтэй

              гарын авлага байдаг бол түүнийг судалмаар байна.

12.Үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлэхийн ач холбогдолыг юу гэж үздэг вэ?

          А.Ажлын чадварын илрэл зохион байгуулалтын ялалт гэж үздэг

          Б.Аливаа ажлыг тодорхой хугацаанд хийх гэж эрмэлзсэнээр чанарын

              доголдол гаргаж болохгүй Иймээс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацааг     

              жаахан сунгаж байх нь зүгээр

          В.Бага ярьж хугацаанд нь биелүүлэхийг урьтал болгодог

              Аливааг цаг хугацаанд нь биелүүлнэ гэдэг брл шинэ үүрэг даалгавар авна    

               гэсэн үг. Хугацаандаа хийснээр шийтгэл хүлээж байна гэсэн хэрэг.

13.Та ямар нэгэн зүйлийг хэн нэгэн хүнд хийж өгөхөөр амласан гэж бодьё. Гэвч   

     нөхцөл байдал өөрчлөгдөж амласнаа биелүүлэх боломжгүй бол яах вэ?

          А.Энэ тухай хэлж мэдэгдэнэ

          Б.Нөхцөл байдал өөрчлөгдөн амласнаа биелүүлэхэд хүнд болсон гэхдээ

               түүнд итгэл алдрах хэрэггүй гэдгийг хэлнэ.

          В.Амласнаа биелүүлэхийг хичээнэ. Хэрвээ биелүүлсэн бол сайн хэрэг,

              чадаагүй бол тийм сүйдтэй юм биш Урьд нь амласнаа байнга биелүүлж   

              байсан

          Г.Тухайн хүнд юу ч ярихгүй. Амласнаа ямарч байсан биелүүлнэ.

Сорилын түлхүүр

                  

Хариултын

дугаар

Хариултын хувилбар бүрт гөх оноо

А

Б

В

Г

Д

1.

2.

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

4

6

4

0

0

2

3

2

3

6

6

3

2

0

0

6

0

6

1

0

6

0

3

6

0

0

6

3

0

0

0

0

0

-

0

1

0

6

0

2

0

0

6

0

4

6

-

6

0

0

0

6

-

0

-

-

-

6

-

-

-

-

0

-

-

                                Та хэр зэрэг зохион байгуулалттай удирдагч вэ?

Сорилын үр дүнг боловсруулах

Асуулт бүрт хариулж дууссаны дараа дээрх түлхүүрийн тусламжтайгаар авсан нийт оноогоо тоолж гаргана.

Хэрвээ та 72-78 оноо авсан бол зохион байгуулалт сайтай болхыг харуулна.Зохион байгуулалт сайтай хүн ажиллах арга барил дэг журам цаг ашиглах байдлаараа ялгагдаж өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох чадвартай байдаг.Хүссэн амжилтандаа тайвшралгүй өөрийгөө улам хөгжүүлхийг зөвлөж байна.Хүний нөөц хязгааргүй.

Хэрвээ та 63-71 оноо авсан бол зохион байгуулалтыг өөрийн үйл ажиллагааны салшгүй хэсэг гэж үздэг юм байна.Гэхдээ цаашид хувийн зохион байгуулалтаа анхаарч сайжруулах шаардлагатай байна.

Хэрвээ та 63-с доош оноо авсан бол таны хувийн зохион байгуулалт төдийлөн сайнгүй болхыг харуулна.Цаашид өөрийн үйл ажиллагаа цаг зарцуулалт ажлын арга барилдаа дүн шинжилгээ хийж алдаа дутагдал сул талаа олж харахыг хичээгэйрэй.Тодорхой амжилтанд хүрэхийн тулд хүч чармайлт зориг тэвчээр гаргаж өөрийгөө ялах хэрэгтэйг сануулъя

Та ямар арга барилаар ажилдаг вэ?

Энэ нь бичиг хэрэгтэй холбоотой 12 боломжийн тусламжтайгаар удирдагч хүний ажлын арга барилыг харьцуулан үнэлхэд зориулагдсан сорил асуулга юм.Сорилын боломж нь 4 бүлгээс бүрдэнэ.Боломж бүрийн 4 хэмжүүрт үнэлгээгээр үнэлэх ба эдгээрээс өөрийн үзэл бодол үйл ажиллагаанд тохирч байгааг сонгон авч “+”-ээр тэмдэглэнэ.

Боломжийн агуулга

Бүр

тийм

Ихэнхдээ

тийм

Арай ч

тийм биш

Бүр

үгүй

1

2

3

1 бүлэг

Чухал ажилтай үедээ шинээр ирсэн бичиг материалыг уншиж танилцахыг урьтал болгодоггүй хойшлуулж тавьдаг.

Онцын ажилгүй үедээ ихэнх бичиг хэргийг өөрөө боловсруулдаг

Ирсэн бичиг хэрэгтэй биечлэн уншиж танилцдаг. Бичиг хэргийг хойшлуулж үлдээх дургүй.

1

2

3

2 бүлэг

Доод тушаалын хүмүүсээр бичиг баримт боловсруулах төлөвлөхийг төдийлөн таашаадаггүй

Онцын чухал биш бичиг баримтын ихэнхийг туслахууд маань хийдэг

Ажил хэрэг бүтэмж муутай үед бусдын тусламжийг авдаг

1

2

3

3 бүлэг

Бичиг цаасны ажлыг төдийлөн ойшоодоггүй.

Ирсэн бичиг бүхэнд заавал хариулт өгөх албагүй гэж үздэг.

Бичиг хэргийн боловсруулалтын чанар хэмжээ, миний ажлын амжилт байр суурийг тодорхойлж чадахгүй.

1

2

3

4 бүлэг

Ажил ихтэй үед бичиг хэрэгтэй таницаж бичиж тэмдэглэх зав гардаггүй.

Ажлын явцад гарч ирж байгаа бэрхшээл төвөгтэй асуудал албан тэмдэглэл бичиг хийхэд хүргэдэг.

Чухал ажилтай үед бичиг цаасны ажлыг хойш тавьдаг.

Сорилын үр дүнг боловсруулах

Хариултын хэмжүүр бүрээр дараах оноог өгнө.

          “Бүр тийм”                 3 оноо

          “Ихэнхдээ тийм”   2 оноо

          “Арайч тийм биш”1 оноо

          “Бүр тийм биш”     0 оноо

Дараа нь ниит авсан оноогоо тооцож гаргана.

Хэрвээ та 1 бүлгийн асуултаар 7 ба түүнээс дээш оноо авсан бол:

          Та бол бичиг цаастай зууралдамтгай “Гайхамшигтай зүтгэгч”хүн.Ийм удирдагч бүх бичиг хэргийг биечлэн уншиж судлах дуртай бөгөөд доод тушаалын хүмүүстэйгээ мэдээлэл солилцохыг төдийлөн чухалчилдаггүй,өөрийгөө сайн удирдагч гэж үзэж албан тшаалд дэвшүүлэхгүй байгаад гоморхон суух нь цөөнгүй.Ийм барилтай удирдагчаас сонирхолтой бүтээлч санаачлага гарах нь ховор байдаг тул удирдлаганд нь ажиллаж буй хүмүүс сэтгэл дундуур байх нь олонтой.

Хэрвээ та 2 бүлгийн асуултаар 7 ба түүнээс дээш онроо авсан бол :

          Та бол өөрийн ажил үүргийг бусдад тохогч хүн . Ийм удирдагч “Шалтгааныг тодруул” “Шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн зарчмыг баримталдаг.Боловсруулж шийдвэрлэвэл зохих бичиг баримт мэдээллийг доод тушаалын хүмүүстэй үүрэг болгохоо урьтал болгоод,сургах хянах ажиллагааг орхигдуулах явдал цөөнгүй тохиолдоно.Иймээс бичиг баримт чанаргүй боловсруулсан гэсэн шүүмжлэлд өртөж мэдээ тайланг хоцроох нь олонтой.

Хэрвээ 3 бүлгийн асуулт бодомжоор 7 ба түүнээс дээш оноо авсан бол :

          Та бол “Хүнд сурталгүй” удирдагч.Бичиг цаасны ажилтай зууралдахыг таашаадаггүй учраас хэрвээ танай байгууллагын үйл ажиллагаа бичиг цаасны ажил ихэд шаарддаг бол таньд төвөгтэй байж болох юм.Ийм удирдагч шинэ төсөл хууль дүрмийн талаар ойлголт муутай байдаг учраас тэдгээрийг хэлэлцэх үед сандрах явдал гардаг.

Хэрвээ та 4 бүлгийн асуултаар 3 ба түүнээс дээш оноо авсан бол :

          Та бол ширээний ард бага суудаг бичиг цаасны ажил “Хойш тавигч” удирдагч.Ийм удирдагч үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо ч гэсэн дээд байгууллагын зэмлэл санууллагаас салдаггүй.Учир нь бичиг баримтанд шуурхай ханддаггүйгээс хариуцсан салбарынхаа мэдээ тайланг байнга хоцроож байдаг.”Хойш тавигч” удирдагч цаг тулсан үед нэг шуурхай ажиллаж шаардагдах бичиг баримт мэдээ тайланг амжуулдаг боловч дутуу дулимаг хийх нь олонтой.Цаг тулсан үед доод тушаалын туслахуудаа байнга сандаргаж байдаг учраас тэд өөрийн удирдагчдаа тааламжгүй хандаж болзошгүй.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
отгон эрдэнэ (зочин)

маш хэрэгтэй зүйлс оруулсан багшдаа баярлалаа бага 2 е анги ш.болортуяа байна

отгон эрдэнэ (зочин)

маш хэрэгтэй зүйлс оруулсан багшдаа баярлалаа бага 2 е анги ш.болортуяа байна

эрдэнэбат (зочин)

их хэрэгтэй зүйлс байна. баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

chimeg (зочин)

Маш их хэрэгтэй зүйл байна. Их ч хэрэг боллоо. Буян тань дэлгэрэх болтугай. Ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)